Monday, April 10, 2006

"Энгийн зvйлс"

Гуравдугаар ангид байсан шиг санагдах юм. Манай ангийн багш бидэнд шvлэг бичих даалгавар єгсєнсєн. Миний шvлэг бичих гэж юу байх вэ ямартай ч толгой холбосон хэдэн мєрт бичээд єгчихлєє. Хэд хоногийн дараахан бид хэд гэртээ цуглаад оройн хоолны дараа єєр єєрийнхєє зvйлийг хийж байлаа. Харин ээж маань тэр vед санаандгvй миний дэвтрийг vзэж байгаад бичсэн шvлгvvдийг маань мэдчихсэн. Би ээж аав хоёртоо нэг нэг шvлэг зохиосон байсан юм даг. Ээж минь чанга дуугаар уншиж єглєє. Эхлээд ээжд зориулсан шvлгийг дараа нь аавд зориулсан шvлгийг. Яагаад ч юм ээж аав хоёрын минь нvдэнд нулимс цийлэгнэх шиг болсон юм. Магадгvй хvvгээ бичиг vсэг сураад муухан ч гэсэн шvлэг бичиж єгсєнд нь баярласан байлгvй.
Тvvнээс хойш ээж аав хоёрыгоо тэгж баярлуулснаа сайн санахгvй байдаг. Ялангуяа их сургуульд орж хол байх болсноос хойш. Сайн сураад, газар vзэж хvний зэрэгтэй явж тэр хоёрынхоо ачийг жаахан ч болов хариулна гэсэн бодол намайг єнєєдєрт хєтєлж авчирсан. Харин ийнхvv "хэтийн том ач хариулалт" бодсоор яваад жинхэнэ бєгєєд єдєр тутмын боломжуудын хажуугаар єнгєрч байгаа юм биш байгаа гэсэн айдас тєрєх болжээ.
Хэдий хол байгаа ч гэсэн гараар бичсэн захиа явуулаад эсвэл кассет дээр бичлэг хийгээд гэрийнхэндээ явуулж болно. Амралтаараа очих vедээ адил ээж ааваасаа, эмээ євєє хоёроосоо ээж аав нь ямар хvмvvс байсан, хамаатан садангууд, тэдний бага насанд тохиолдсон явдлуудын талаар яриулж бичиж авбал их дуртай байна даа.
Мянга сонсноос нэг vз гэсэн vг байдаг. Ээж аав хоёртоо би ийм юм сурч байгаа гэж яриад л байлгvй єєрийнхєє хийсэн бичсэн зvйлээ vзvvлж, компьютер дээр яаж ажилладгийг, илтгэл яаж тавьснаа vзvvлбэл ямар байх бол. Зун нутагтаа очихоороо нэг хийгээд vзье гэж бодож байна дараа нь юу болсныг ярих болно оо. Эргэн тойронд маань бид анзаарахгvй орхиж байгаа болохоос бага багаар аз жаргал нэмдэг зvйлvvд олон байгаа тэднийг ашиглаж байя.

П. Батжаргал Сєvл хот 2006.04.10

4 comments:

Anonymous said...

zov baina

adiya said...

engiin zuils...harin tiimee. Bid nar dandaa l neg ih tom tom zorilgo tawichihaad tuundee hurehed tus boloh hamgiin engiin, naad zahiin zuilsee orhigduuldag bololtoi. Batjaagiin zunii amralt ih l sonirholtoi, shineleg baidlaar ongoroh bololtoi.^^ Yer ni dergedee baigaa, yag odoo l hiih bolomjtoi zuilsee hiij chaddag hun alsdaa hiiheer tolowlosnoo hiij chadah hun gej bodoj boloh yum shigee. Yutai ch amjilt husie. Engiin gegdeh zuilsee hiij buteehiin toloo morindoo ^^ (xe xe fighting-g suuliin ued ingej mongolchlood bgaa genelee...hogjiltei ch yum shig)

TAXNA said...

би ч бас заримдаа боддын... даанч ганц нэг утсаар ярьж, хааяа мессэнжэрдэхээс хэтрэхгүймдаа... Ээжээ ааваа та 2тоо хүү нь хайртай хайртай...

..гоё бичлэг байна.. баярлалаа.

xosbayar said...

Сэтгэлээс л хүний сэтгэлийг хөдөлгөх зүйл гардагын...
Сэтгэлийг минь хөндөж ухаан суулгасан чамд баярлалаа.
Тэр 2-нхоо хажууд зүүгдэн амьдарч байгаа боловч чиний адилаар нэг том бэлэг барих юмуу баярлуулна гэж муньгинсаар явж байгаагаа сая ухаарлаа. Том бэлэг барихыг минь цаг хугацаа хүлээхгүйг би бодсонгүй.. Би ч тэнэг амьтан юмдаа...
Одоо аав ээжийгээ жаахан ч гэсэн зүйл байвал....баярлууланаа