Tuesday, November 07, 2006

Дэлхийн Түүхийн Тэсрэлт: Хүннү - Авар - Түрэг - Монгол

Монгол Угсаатан түүний тархац, нүүдэл.

Түүхийн ухааны доктор Д.Сэрдарам
Монгол угсаатан 13-р зууны үед дэлхийн тавцан дээр гарч ирэн дэлхийн Глобальчлал, Соёл Иргэншлийн нэгдэл, дахин сэргэлтүүдэд гүнзгий ул мөрөө үлдээсэн төдийгүй Монгол угсаатныг дэлхийн олон оронд тархаан суурьшуулж олон үндэс угсаатны дахин төлөвшил, өөрчлөлт хувиралтанд маш хүчтэй нөлөөлсөн байна. Ер нь Төв Азийн эрс тэс уур амьсгалтай энэ өргөн уудам нутагаас олон мянган нүүдэл эхлэн гарч Дэлхийн түүх, Соёл иргэншилд нөлөөлсөн байдаг нь олон судлаач эрдэмтдийн анхаарлыг ихэд татдаг. “Дэлхийн түүх дорно дахинаас ялангуяа Төв Азийн нүүдэлчдээс гаралтай” гэж аугаа их В. Гегель санамсаргүй хэлээгүй бололтой. 13-р зуунд Монгол угсаатан гэнэт гарч ирж Дэлхийн түүхийг дангаараа бичсэн нь зүгээр нэгэн санамсаргүй үзэгдэл байсангүй, түүхэн улбаа, уг сурвалжтай төдийгүй Байгаль-Нийгмийн зүй тогтлын зайлшгүй үйл явц байсныг зарим эрдэмтэд сонирхолтойгоор тайлбарласан байдаг. Яагаад Төв азиас түүхэн үе бүрүүдэд тодорхой давтамжтайгаар тийм хүчтэй тэсрэлт болж олон үндэстэн, угсаатан төдийгүй дэлхийн түүхийг тодорхойлж байсан Монгол, Түрэг, Манж-Хамниган тэр хүн ам цөөхөн угсаатнуудыг “Супер Этнос” гэж тодорхойлон судлах болов? Энэ 3 угсаатан 2200 гаруй жилийн турш бүгд хөгжлийн том тэсрэлтүүд хийн бүгд Төв азиас гадагшаа нүүдэллэн явснаас өнөөдөр Түрэг нь 150 сая болтлоо өссөн бол Монгол угсаатан хамгийн хүчирхэг Их Гүрнийг 200 гаруй жил байгуулсан ч 10 саяулаа л өнөөгийн үед иржээ. Харин Хятадад 2 хүчирхэг гүрнийг байгуулсан Манж-Хамниган нарын гол мөхлөг/цөм/ нь 20-р үед бүрмөсөн Хятадчилагдсан байна.
Өнөөдөр дэлхий дахинд 10 сая груй хүмүүс өөрсдийгөө Монгол туургатан гэдэг. Тэдний тархац, ул мөр зөвхөн 13-р зуунд болсонгүй 100 гаруй жилийн өмнө ч, одоо ч болж байна. Монголчууд зөвхөн нүүдэлчдийн үр сад улмаас ингэж тархаагүй болохыг тэдний түүх харуулна. Монгол угсаатны нүүдэл, тархацыг Эх газар доторхи, Эх газараас гадагш гэж 2 ерөнхий хэв шинжид хувааж болно. Монгол угсаатны тархалтыг дараах үед хувааж болно.
1. Эртний өвөг Монголчуудын нүүдэл.
2. Дундад эртний буюу 13-15-р зууны Монголчуудын нүүдэл.
3. Монголчуудын бутралын үеийн их нүүдлүүд. /16-18 зууны үе/
4. 20-р зууны үеийн Монголчуудын нүүдэл.
- Богд хаант улсын үеийн Монголчуудын шилжилт хөдөлгөөн.
- “Социализмын үеийн” Монголчуудын шилжилт хөдөлгөөн.
- Орчин үеийн Монголчуудын хөдөлгөөн

1. Эртний өвөг Монголчуудын нүүдэл.

Монгол угсаатны өвөг Хуннучууд МЭӨ 98 онд Баруун-Өмнөд Хуннучууд болж 2 салсны дараа Баруун Хуннучууд олон жилийн ган, зуданд нэрвэгдэн Өмнөд Хуннучуудэд шахагдан Баруун зүг Их нүүдэл хийсэн нь/МЭ93/ Төв азиас нүүдэлчдийн нүүсэн хамгийн анхны том хэмжээний Их нүүдэл байлаа. Тэр тухай Эх сурвалжийн мэдээлэл их хомс ч “Хунну”-чуудад эзлэгдсэн, тонон дээрэмдүүлсэн зарим нэг улсын түүхэн тэмдэглэлээс тэдний нүүдлийн замыг Төв Ази-Алтайн нуруу- Дундад Ази-Арал тэнгис-Каспи-Уралын нуруу-Днепер мөрний урд суга-Хар тэнгис-Дунай гэж судлаачид олж тогтоосон. 375 онд тэд Хар тэнгисийн араар гарч Духай мөрөнд түрэн орж ирсэн тухай Ромын он дарааллын түүхэнд бичигдснийг үзэхэд Хуннучууд 300 гаруй жил 10.000км замыг туулсан байна. Яг хичнээн хүн, ямар овог аймгууд нүүсэн тухай тодорхой баримт байхгүй боловч Дундад Азид нэвтрээд зарим хэсэг нь өөр угсаатантай холбогдон Умар зүг нүүдэллэн Өнөөгийн Саха буюу Якут угсаатан болсон бол Эфталитын хаант улсын/МЭӨ3-МЭ4 зуун/ умард мужид өнөөгийн Узбект зарим хэсэг нь үлдснийг түүхийн эх сурвалжид “Цагаан Хуннучууд” гэж тэмдэглэгдэх болсон. Үлдсэн Хуннучууд нь Атиллагийн удирдлагаар улс байгуулж 453 он хүртэл Дунай, Балканы хойгт нутаглаж байсан бөгөөд өнөөгийн Болгар угсаатан төлөвшихөд өвөг дээдэс нь болсон гэж судлаачид үздэг байна.
Хуннучуудын дараа Төв азид үлдсэн Монгол угсаатны өвөг Дунху угсааны аймагууд бүгд өөрсдийн гарлаа “Хунну эцэгтэй, Сяньби Эхтэй” гэж хэлэлцэн хоорондоо төрөлсдөг байсан. Ийм аймгуудад Моюн, Тоба, Жужан, Хятан, Шивэй зэрэг аймагууд байсан бөгөөд Моюн, Тоба, Хятан аймагууд нь хятадчлагдсан. Харин Жужан нь 402-552 он хүртэл Төв азид улс байгуулж Түрэг угсаатнуудад бутцохигдсон. Жужанууд 3 хэсэг болж нэг хэсэг нь Огуз-Токуз гэдэг нэрийн дор Түрэгийн хаант улсын харъяанд орж нөгөө хэсэг нь Хянганы уулс руу дайжсан бол үлдсэн Жужанууд нь Баруун Хуннучуудын замаар өрнө нүүсэн. Гэхдээ тэдний туулсан 10.000 гаруй км замыг Жужанууд яаж 3-хан жил туулсан нь одоо ч оньсого байдаг. Түрэгүүд өөрийн атаатан дайснаа шил даран хөөж байснаас тэд ийм хурдан маш хол зам туулжээ. Түрэгийн хаан Бумангийн элч 558 онд Византигаас 30.000 өрх Аварчуудыг/Жужань/ эргүүлж өгөхийг шаардаж байсан нь Аварчуудад Византи улс өөрсдөө алба татвар төлж байсан. Одоогийн Унгар, Кавказын Дагестан тэдний үр удам гэдгийг антропологи, археологийн судлалаар баталсан. Унгар буюу Мажарууд Европт хөх толботой цорын ганц угсаатан бөгөөд Мажар хэлэнд Монгол, Алтай язгуурын маш олон үг, яриа байдаг. Мөн Кавказын Дгчстанчууд өөрсдийгөө Аварчууд, Эх хэлээ Авар хэл гэж онцгойлон нэрлэдэг.Умард Хунну, Авар гадна Түрэг угсаатны олон аймаг улсууд Өрнө зүг нүүдэллэж Дундад Ази, Бага азируу 600 гаруй жилийн турш нүүдэллэсэн.

2. Дундад эртний буюу 13-15-р зууны Монголчуудын нүүдэл.

Энэ үед Монгол угсаатан дэлхийг байлдан дагуулж тархан суусан. Үүнд: Цагаадайн хаант улс. 1219-1225 оны их аян дайны дараа цөөн тооны Монгол “Даргач” нар Дундад Азид сууж байсан ба Өгөөдэй нь Хаан эцгийн гэрээслэл ёсоор Цагаадайд Дундад азийг захируулснаар энэ улсын үндэс суурь тавигдсан. Цагаадайг дагаж Монголын Арулад/Умард Афганд/, Жалайр /Сырдаръяа мөрний адаг/, Барулас/Кашгар орчим/, Найман-Хаучин/Мавереннахор муж/ овгууд зонхилсон Монголчууд очсон. Тэр үед эзлэгдсэн улс гүрнүүдэд очсон Монгол өрх айлуудын тоог зориудаар нууцалдаг байсан. 1390-ээд он болоход Монголчууд Исламын шашинд орж соёл заншилаа алдсан ч умард Афган, Дундад азийн зүүн хэсгээр байсан Монголчууд өөрсдийгөө нүүдэлчин Моголчууд гэж онцгойлон үздэг байсан. Тэд өнөөгийн Хазар Моголчууд. Одоо Афганы Герат, Бадакшин, Майман мужид аж төрдөг бөгөөд Исламын болон Буддын шашин чөлөөтэй шүтдэг эрх чөлөөтэй нүүдэлчид. 20.000 гаруй Хазар Монголчууд байна.
Үлдсэн Монголчууд 15-р зуун гэхэд үндсэндээ Түрэгжсэн боловч Узбек, Туркмен, Казахын бага болон дунд Джузад одоо ч гэсэн Найман, Хэрэйд, Кернүүд, Барулаз, Экрес зэрэг олон аймагийн нэрс байдаг.
Их гүрний үед хийсэн хамгийн том аян дайны нэг бол Их хааны Мөнхийн дүү Хүлэг хааны хийсэн дайн. Мөнх-Армяны хаан 2-р Гетум нарын байгуулсан 7 зүйлт гэрээний дагуу хийсэн энэ дайнд Их гүрний 10 хүн тутмын 2 хүн нь дайчлагдсан тул Монгол угсаатан гадагшаа гарах хамгийн их түлхэц болжээ. Мөн нэг сонирхолтой зүйл нь, энэ дайн тэр үеийн дэлхийн хамгийн байн газар луу хийгдсэн тул Монголчуудын хувьд BRAIN DRAIN болсон гэж үзэж болно. Хүлэгийн их цэрэг Иракт төвлөрч, Сирийн тал хүртэл хүрсэн төдийгүй Монголын Олхунуд, Хонгирад, Харнууд зэрэг Элит овгийнхон үүнд голлон оролцож байсан. Хубилай хаан Хүлэг хааныг өөрийг нь дэмжсний хариуд 30.000 торгон цэрэгь Иль-Хаан цолоор шагнаж байсан төдийгүй Юань улсын үед Иль Хааны улс руу олон мянган Монголчууд очоод буцаж ирдэггүй байсан тухай тэмдэглэл байдаг. Иль-Хаадын улс 100 гаруй жилийн дараа буюу 9 дэх Иль Хаан Хасан Хүчүгийн/1335-1343/ дараа олон жижиг эзэмшлүүд болон задарсан. Тэнд байсан Монгол угсааны аймгууд нутаг руугаа тэмцэн эрэлгүй Арабжин Исламын шашинд оржээ./Газан хааны үед /1295-1304/ Монголын Исламын шашинд бүрэн орж Исламын хаант улс болсон/
Алтан Ордоны хаант улс руу Монголын маш олон овог аймаг нүүдэллэн очсон. Үүнд 1-рт 1236-1241 онд хийсэн Ахмад хөвгүүдийн аян дайн нөлөөлсөн. 1227-1255 он хүртэл Бат “Алтан Ордон”-г захирч байхдаа хууль ёсоор өвлөж авсан Монголын Урууд, Мангууд, Хонгирад, Жүрхин аймгийнхан зонхилсон Монгол овог аймгуудаа авч Кыпчакийн тал, Ижил мөрөнд суурьшсан. Ялангуяа Ахмад хөвүүдийн дайнд Бат цэргийн ерөнхий жанжин байсан учир олон Монгол овог аймгуудыг албатаараа авч үлдсэн байна. Гэхдээ мөн л эзлэн суудаг Монгол газраа Монголчуудыг тоог нууцалж байсан учир тодорхой нарийн тоо байдаггүй. Дараа нь Исламын шашинд орж нутгийн Полов, Алан, Кыпчак зэрэг түрэгүүдэд уусаж Түрэгжиж эхлэхэд 1380-аад оноос олон жижиг ван улсууд болсон. Эхлээд Хөх, Цагаан орд гэж хуваагдаад дараа нь Цагаан орд нь Узбекууд , Ногайн орд, Монголстан гэсэн 3 хэсэг, Хөх орд нь Крымын орд болсон. Ногай бол Алтан ордоны цэргийн хүчирхэг жанжин бөгөөд Тогтох хаантайгаа муудалцаж Орос, хаандаа шахагдан Кавказад суурьшсан. Мангууд овгийнхон зонхилсон хүчирхэг морин цэрэгтэй Монголчууд байсан. Яг одоо Кавказын жижиг угсаатнууд дотор Ногайчууд гэсэн угсаа Черкесчууд тодор байдаг ч бүрэн түрэг овог байдаг.
Харин Крым орд нь Крымын хаант улс нэрийн дор 1431-1785он хүртэл оршин тогтнож байгаад Оросууд Крымыг эзлэн авснаар мөхсөн. Тэднийг Крымын Татарууд гэдэг. Тэд мөн л бүрэн Түрэгжсэн боловч Монгол овгийн нэр тэдэнд хадгалагдсан байдаг. Одоо ихэнх Крымын Татарууд Узбекстан улсад байдаг. Оросын догшин Иван/1525/ Балти, Украин, Белорусаас газаргүй зугатан ирсэн хүмүүсийг Козакууд болгон зохион байгуулж Алтан Ордоны түрэгжсэн Монголчуудыг Уралын нуруугаас шахсан. Тэдгээр шахагдсан татарууд Кучумын удирдлагаар хаант улс болсон ч дахин задарч Их-Бага-Дунд джуз/Зуут/-д хуваагдсан Иртыш мөрөн, Дорнод Сибирийн талар нутаглах болон. Ноёд бүгдээр Чингис хааны Алтан ургийн угсааны ноёд болон Зүчийн угсааныхан. Тэд бүгд одоогийн Казах, Кыргизын гол мөхлөг.

Монголчуудын бутралын үеийн их нүүдлүүд. /16-18 зууны үе/

Монгол нутаг дээр зөвхөн Тулуйн угсааны Аригбөх, Хубилайн хааны шууд угсааны Монголчууд үлдсэн. 1368 онд Монголчууд Бээжингээс хөөгдөхөд маш цөөн Монголчууд ирсэн байна. Монголын түүхэн зохиолуудад “Тогоонтөмөр хаан 100 түмэн Монголын 40 түмнийг л санд мэнд ав дутаан гарлаа” гэсэн байдаг нь оргүй зүйл биш.
Тэр үед Ляо дуны хойгт Урианхайн Мажигаар удирдуулсан 20.000 урианхай цэрэг, Юнань мужид 100.000 Монголчууд, Ганьсу мужид 20.000 Монгол тус тус байсан. Тэд одоогийн БНХАУ-ын нутгийн гүнд байгаа Монголчууд юм. Жиш: Ганьсу мужид өөрсдийгөө Шарайголын Монголчууд гэдэг Дунсяны Монголчууд 374.000, Ганьсу, Чинхай мужид 122.000 Бао-ний Монголчууд, Юнань мужид 100.000 мянган өөрсдийгөө Монгол гэдэг Юнаны Монголчууд байна.

Ту хэмээх монгортой төслөг монгол угсаатны нэг нь баоаньчууд болно. Баоаньчууд нь Хөхнуур мужийн Хуанань төвд үндэстний өөртөө засах жиүгийн Дүнрэ сяний Наяндаг нэгдэлд баоань хэлтэй монгорчууд төвлөрөн суудаг байна. Баоаний хэл, хэв заншил нь дунсян болон ту нартай ойролцоо аж. Мин улсын үед (Ванли хааны үед) Хөхнуурын Тунжэ сяньд Бао-ань гэдэг хуаран байгуулахад тус хот баригдан, улмаар тэнд төвлөн суудаг баоань ястан бүрэлдсэн байна. Чин улсын үед Сюньхуагаас Ганьсуд очиж Жишишань уулын дэргэдэх Линся Дазяхэ, Можи хэмээх газраар нутаглах болов. Чигэснээр Дадүнь, Ганьмэй, Гаоли зэрэг гурван тосгон үүсэж “Баоаний гурван тосгон” гэж алдаршив. Баоаньчууд нь одоо Линсянгаас баруунтайгуур Жишишань уулыг түшин, зүүгээрээ хатан голтой нүүрлэн сууж буй.Баоаний шашин мөргөл нь ислам шашин болох ба түүнд шинэ хуучин хоёр бүлэг байдаг байна. Бөх барилдах, морь уралдах нум сум харвах зэрэг эрийн гурван наадам наадах заншлаараа монголчуудтай адилавтар болно. Баоань гэдэг нэр “Бао” хамгаалах, “ань”-амар төвшин гэсэн хоёр үгнээс бүтэн нийлээд “Амар төвшинг хамгаалах” гэсэн утгатай болж байна. Баоаньчууд XИX зууны дунд үед Хотонгийн бослогод оролцож явжээ. Баоань хүн ам 1978 оны байдлаар 68000 болно

Монгор Хятад дахь Монгол нэгэн угсаатан нь ту нар юм. Ту нар биеэ “Монгор” (Монгар) буюу “Цагаан монгол” гэдэг. Тэд удам судраа XИйИ зууны үед Чингисийн ургийн жанжин Гэртэй гэдэг хүн дагуулан ирснээс үүсэлтэй хэмээдэг. Чингис хааны цагт 1227 оны 3-р сард монгол цэрэг Синин, Тохөэ зэрэг газрыг эзлэн аваад тэнд эртнээс нутаглаж байсан Хор хэмээх тугухунь овгийн хүүмүүстэй холилджээ. Ер нь тугухунь эртний Тоба, Муюн нарын төрөл аймаг байсан тул монголтой зан заншил ойролцоо байжээ.
Ту нар Мин улсын үед Синингийн Шатанчуань гэдэг газар очиж суусан бөгөөд Чин улсын үед нэг хэсэг нь Хөхнуурт очжээ. Ту нар одоо Цинхай хэмээх Хөхнуур мужийн Хожу монгор үндэстний өөртөө засах сяньд Хуншюй гэдэг голын хөвөөгөөр нутаглан сууж байна. Хүн ам нь 1978 оны байдлаар 12 түм буюу 120000 байв. Ту нар мал аж ахуй голлон эрхэлдэг. Зан заншилд нь охид сэвгэрийг 15 хүрэхээр нь тэнгэрт мөргүүлж бэр болгох, үхэгсдээ шатааж хайлан чандрууг нь хайрцаглан оршуулах зэрэг сонин ёс байдаг аж. Мөн дуу бүжигт их авъяаслаг, ерөөл магтаал их хэлдэг, тууль хайлдаг байна. Тэдний дунд их дэлгэрсэн туульнь “Ларбуйнчэмүнсо” гэдэг тууль гэнэ. Бурхны шашин, бөө шүтдэг, шашиндаа төвд үг нэлээд хэрэглэдэг. Хувцас хунар нь их онцлог. Эр эм ялгалгүй хантаазныхаа азхыг хээлдэг, эрэгтэйчүүд нь зунд тэрлэг өвөлд нэхий дээл өмсөн, бөс даавуу бүс бүсэлнэ. Эхнэр хүний дээлийн энгэр нь ташуу, хоёр ханцуй нь таван өнгөөр алаглуулсан тоногтой ба гадуураа хар ууж өмсдөг байна.

Хятад дахь Монгол угсаатны нэг Баруун Монголын нэгэн гол угсаа болох Алтайн урианхайчууд болно. Тэд Хятадын Шинжааны Уйгаруудтай хамт нутагладаг бөгөөд нарийн тоо байдаггүй Шинжааны Ойрадуудын бүрэлдхүүнд байдаг. Эдний өвөг дээдэс нь Монгол нутгийн умард болон хойд захын ой хөвчөөр эрт дээр үеэс амьжиран сууж байсан ойн гөрөөчин аймаг юм. Тэднийг X зууны үеэс Баруун хойд урианхай, XИй-XИйИ зуунаас ойн урианхай хэмээн нэрлэдэг байсан байна. Урианхай нэрт аймгууд удам гарлын хувьд монгол, түрэг хоёр байсны дээр монгол урианхай нь дотроо халх ойрад хоёр янз болжээ. Түрэг урианхай нь тува удмынх болох бөгөөд тэдний нэгэн хэсэг нь олон үеийн турш монголчуудтай холилдон суусаар монголжсоны гадна урианхай нь язгуур монгол аймгуудын нэг болох Бурхан Халдуны Шинчи баян урианхайны залгамчир бөгөөд тэдний хойчис XИйИ зууны үед Монголын эзэнт улс байгуулахад ихэд хүчин зүтгэж, Монголын их гүрний цагт нэлээд тооны мянгатууд болсон ажээ. Монголын Юан улсаас хойш Урианхай аймаг энд тэндгүй тархаж, зарим нь Дөрвөн Ойрадын дотор багталцан зарим нь Зүүн монголын бүрэлдэхүүнд оролцож явжээ. Зүүн монголын харъяат урианхай нь зургаан түмний нэг нь болж байсан ба хожим тэдгээр урианхайд, халх, өвөр монголын дунд шингэсэн ажээ. Сүүлийн үеийн байдлаар Баян-Өлгий урианхайчууд Бугат сумын урдуур, Буянтын зүүгээр, урдуур, Алтайн зүүн, Булганы урд талаар нутаглаж байгаагийн дээр Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут суманд бүхлээрээ сууж байна.

Хятад улсын Шинжааны ойрадууд бол эртний дөрвөн ойрадын бүрэлдэхүүнд багтаж Эрчис, Алтай, Тарвагатай, Или, Өрөмчи зэрэг газраар нутаглаж байсан торгууд, хошуудууд болно.1750-аад онд Манжийн булаан эзлэгчид Зүүн гарыг дайлан сөнөөх үед урьд Орос нутагт одсон Хоо өрлөгийн мөрөөр Ижил мөрөн уруу нүүж очоод Уваш хааны үед 1771 онд Илийн газар эгэж ирсэн торгууд хошуудаар байгуулсан арван гурван хошуу нь Илийн жанжинд харъяалуулан гадаад засаг хэмээн дуудаж, Үнэн сүсэгтийн болон Бат сэтгэлтийн чуулган хэмээх таван чуулганд хамааруулсан байна

Түүхэн уг сурвалж нь тэр үеийн Дөрвөн Ойрадын холбооны нэг Торгуудын Хөө Өрлөг жанжин өөрийн 1 түм 5000 өрх албат иргэдээ дагуулж Ховог сайр, Эмилиэр дамжин Ижил мөрөнд нүүдэллэн ирснээр Хальж гарагсад буюу Халимагууд гэж нэрлэгдэх болсон. Дараа нь 1771 онд Увш тайш 170.000 өөрийн албатаа авч Эх нутаг руугаа буцсан ч Орос, Казах, Манжийн цэргүүдэд дараалан бутцохиулж ихэнх нь Ижил мөрөн лүү буцаж 69.000 л ирж одоогийн Шинжааны Ойрдууд гэж нэрлэгдэх болсон. Тэд одоо Хятадын шинжаан, Монгол улсын Ховд аймагийн Эрдэнэбүрэн сумдад хуваагдан суудаг.
Харин Ижил мөрөнд очсон Халимагууд 1655 онд Оросын хаанд элч илгээн холбоотон улс болсон бөгөөд Халимагийн Аюук хаан/1640-1724/ хаан Петр 1-ртэй гэрээ байгуулан Оросын өмнөд хилийг сахин хамгаалж байсан. Мөн Хаант Орос улсын Швед, Турк, Фин, Кавказын дайнд тэдний холбоотон болж ялангуяа 1810-1814 оны Орос-Францын дайнд маш их гавъяа байгуулж Халимаг ноёдууд Оросын хаанаас их шан харамж авч, өөрсдийн шүтдэг Буддын сүмээ Оросын хотуудад байгуулах зөвшөөрөл хүртэл авч байсан. Хожим 1917 оны хувьсгалын дараа олон Халимагууд Францад болон Европоор дамжин АНУ-д цагаачлан амьдарсан. Франц, АНУ-д Халимагийн нийгэмлэг байдаг. Одоо халимагууд нь ОХУ-ын Астраханий Губернд байгтсан 10 аймаг 150.000 шахам хүнтэй Ойрадын Батуут, Хэрэй, Дөрвөд, Хошууд, Харнууд, Теленгит овог оролцсон Автоминит улс хэлбэрээр оршиж байна.
Дээд Монгол гэж Хөхнуурын газар нутаглах хошууд аймгийг хэлэх бөгөөд эдний өвөг дээдэс нь Ар монголоос тус газар нутагт шилжин нүүж очсон хүмүүс юм. Чингис хааны хүү Хабат Хасарын 7-р үе болох Агсагалдай ноёны хоёр хүүгийн ахмад Арагтөмөр нь хочин, жалайд, дөрвөд, горлос, ар хорчин, дөрвөн хүүхэд, зуу мянган, урадын ноёдын дээд уг бөгөөд нөгөөх хүү Үрэгтөмөрийн харъяаны аймаг нь Ойрадын Эсэн хааны үед баруун зүг нүүж Дөрвөн Ойрадын бүрэлдэхүүнд багтсан хошууд аймаг болов. Тэд Чингисийн Хишигтэн цэргийн хамгийн зориг зүрхтэй хошуучлагч хүмүүс байсан учир үр сад Хошууд овог болсон.

Хошуудын эзэн Төрбайх хэмээх Гүш хан 1636 оны өвөл Хөхнуурт хүрч тус нутгийг эзэлж байсан Халхын Цогт тайжтай байлдан дийлж Хөхнуурыг эзэрхэн суужээ. Дараа нь Гүш хан Төвдийг эзлэн Хөхнуур Төвдийг хошуудын ноёрхолд оруулав. Гүш ханы 10 хөвгүүний удам нь Хөхнуурын хошуудын 21 хошууны өвөг болов. Мөн энэ үед Галдан бошигтын төрөл Цорос овогт Зодов баатар, Зоригт хошууч гэдэг ах дүү хоёр албатаа дагуулан Хөхнуурт ирж сууснаар Хөхнуурын цорос хоёр хошууны дээдэс болсон байна. Бас Дөрвөн Ойрадын нэгэн болох Торгууд Хойдууд төдийгүй Халхууд тэнд тус тус нүүн ирж суурьшжээ. Одоо Хөх нуур мужид хоёр томоохон бвлэг Дээд монголчууд байх бөгөөд тэдний тэдний нэг Хэнаны Дээд монголчууд гэж нэрлэгдсэн 32 800 орчим хвн Хуангнан Жэвд байдаг харин нөгөө влдсэн нэг бвлэг нь олонх нь Хайши Жэвд буюу нуурын баруун талд, зарим нь Найнан Жэв болон Найбэй Жэв буюу нуурын хойд урд талаар нутагладаг. Энэ хоёр бвлгийг дөхөмхөн Төвд болсон Төвд болоогвй Дээд монгол гэж болно. Хэнаны Дээд монголчууд төвдийн нөлөөнд маш их автсан бөгөөд одоо цөөхөн хэдэн өндөр настайчуудаас бусад нь монгол хэл, бичиг мэдэхгвй болсон байна. Харин нуурын баруун, урд хойд талд байх Дээд монголчууд одоо хэр монгол бага, дунд сургуульд суралцан монгол всэг бичиг хэрэглэж, монгол хэлээр ярилцдаг. Тэдний хэл Ойрд аялгуутай (баруун монголчуудтай төстэй) боловч бидний хэлтэй маш хялбархан нэвтрэлцэнэ.

Монголын өөр нэг гадаадад байдаг угсаа бол БУРИАД-ууд болно. Буриад угсаа 13-р зууны үед хүртэл Байгаль нуур орчимоор нутаглаж байгаад Монгол Их гүрний үед нэгтгэгдэж Язгуурын Монголчуудын харъяанд байж 16-р зуун хүрсэн. 1500 онд Батмөнх даян хаан Монгол угсаатныг шинээр зохион байгуулахад Түмэдийн бүрэлдхүүнд орж Монголын зүүн хойд хэсгээр нутаглаж Монголчуудын бутралын үеийн дайн самууны үед Барга, Түмэдээсээ салж эх нутагтаа төвлөрөн суусан Буриадууд биеэ дааж эхэлсэн. Буриадын уугуул нутгийг Оросууд 1622-1648 онд өөрсдийхөө эзэмшилд авч 1654 онд Эрхүү хотыг байгуулж Буриад зоныг захирах болсон байна. Буриадууд үндсэн 12 овогоос бүрдсэн бөгөөд нутаглах байдлаараа Агийн, Усть-Баргужингийн, Цонгоол Буриадууд гэж хуваагдах болжээ. Тэд одоо тусгай Автономит эрхтэй байснаа 2006 оны 6 сард энэ эрхийг цуцлаж Читийн Губерний харъяанд оруулсан. 1 тойрог, 16 аймаг бүхий 350.000 хүн амтай.