Tuesday, September 14, 2010

Ерөнхий сайдтай хийсэн онлайн уулзалт

2010 оны 2 сард гэнэтхэн танил ах маань ярьж үдээс хойш 4 цагаас Элчин Сайдын Яам дээр ирж Ерөнхий сайд Батболдтой хийх онлайн уулзалтанд оролцож чадах эсэхийг асуусан юм.

Ерөнхийдөө Ерөнхий сайд Таван толгойн ордыг ашиглах талаар Засгийн газрын байр сууриа илэрхийлж, энэ талаар уулзалтанд оролцогч гадаадад оршин суудаг монголчууд санаа бодлоо хэлж, энэ нь ТВ-ээр гарах дэс дараалалтай.

Асуулт бэлтгэх цаггүйгээр ингэж гэнэтхэн зарласанд гайхсан 10 орчим оюутан, ажилладаг хүмүүс цугларлаа. Мэдээж монголын цагаар 18 цаг гэж эхлэв. Цаг бага байсан ч гэсэн тэнд байсан хүмүүс бүгдээрээ ярилцаж байгаад доорх гурван асуултыг сонгосон юм.

Яамны байр суурийг бодоод Солонгосын текник технологийн хөгжил өндөртэй компаниудыг хамруулбал ямар вэ, энд ажиллаж байгаа олон залуучууд Тавантолгойг ашиглаж эхэлбэл буцаад
Монголдоо ажиллах боломжтой болно гэсэн талаас нь ярьвал зүгээр гэсэн саналыг "албаны" ганц нэг хүн тавьж байсан ч тэнд байсан залуучууд хүлээж авалгүй өөрсдийн сэтгэлээсээ  эдгээр асуултуудыг бэлтгэсэн гэдгийг бас хэлмээр байна.

1. Оюутолгойг ашиглах гэрээ батлагдаад ажилдаа орсон, Таван толгойн ордыг ашиглах гэрээ шулуун замдаа орлоо. Энэ ордуудын нэгийг нь л гэхэд Монголын эдийн засгийг сэргээх бүрэн чадалтай. Засгийн газар, эрх баригч хоёр нам маань гадны компаниудад гэрээгээр амлалт өгдөг шигээ ард түмэндээ хандаад ойрын 3-5 жилдээ бусад стратегийн ордуудаа хойч үедээ хадгалж ашиглахгүй байна гэсэн гэрээ амлалт одоо өгч чадах уу?.

Оюутолгойн гэрээг хэр сайн болсныг, юуг сайжруулах хэрэгтэйг цаг хугацаа / 2 жил / харуулбал амьдралд шалгагдсан гэрээг стандарт болгож болох юм. Төрийн хар хайрцагны бодлого, ирээдүй төлөө гэхээсээ сонгуулийн хугацаанаас өмнө үү хойно уу гэдэгт л илүү анхаарч байгаа харагдах юм.


2. Таван толгой ордын ашиглахдаа иргэдэд хувьцаа олгоно гэж Засгийн газар ярьж байна.
Иргэдэд 10% ч юмуу багахан хувь ноогдож байгаа гэж сонссон. Гадны компаниудад ноогдох хувиас хэтэрхий бага байгаа. Нэмээд иргэдэд олгох хувьцааг 5 жилийн дараа хувьцааны үнэ жинхэнэ ёсоор өссний дараа зарах эрхтэйгээр олговол өмнөх ягаан, цэнхэр хувьцааны алдааг давтахгүй байхад тус болох болов уу гэж бодож байна. Энэ талаар ямар бодолтой байгаа вэ?

3. Ашигт малтмалын ордыг гадаадын компанитай хамтран ашиглахад ашигаас чухал зүйл нь үндэсний боловсон хүчнээ бэлтгэх байдаг. Таван толгойн ордод ажиллаж дадлагажсан манай үндэсний боловсон хүчин өөрсдийн хүчээр дараа дараагийн ордоо ашиглах чадалтай болоход анхаарах хэрэгтэй. Тиймээс дунд шатны ажилчдын 50%, удирдах ажилчдын 30%, анхан шатны ажилчдын 80% нь монгол боловсон хүчнээр бүрдүүлнэ гэх мэт тодорхой нарийн заалт оруулах саналтай байна. Энэ талаар Засгийн газрын байр суурийг сонирхож байна?


4. /Хувийн санал/ Монголд гадаадын хөрөнгө оруулалт гэхээр хувьцаа эзэмшдэг шууд хөрөнгө оруулалтыг илүү ярьдаг тал бий. Хувь эзэмших гэдэг маань тухайн компаны удирдлага цаашлаад хэн эзэн бэ гэдгийг шийддэг маш эмзэг асуудал байдаг. Тиймээс гадаадад хийгдэж буй төслийн гэрээг хийхэд хэн хэдэн хувь эзэмших вэ гэдгээ л шийдэхдээ асар их судалж байж шийддэг.

Тийм осолтой хэлбэрийн хөрөнгө оруулалтыг эхэлж таталгүй арай риск багатай зээл гэж шууд бус хөрөнгө оруулалтын хэлбэрийн талаар ярих хэрэгтэй цаг болсон. Зээл бүр олдохгүй гэж ярьж болох ч арга байхгүй биш. Зээл өгөх гадны банкууд барьцаа нэхнэ. Манай Засгийн газрын баталгааг хэрэгсэхгүй. Харин Таван толгой, Оюутолгойгоос гарах нүүрс, зэсийг сонирхоод байгаа Японы Сумитомо, Солонгосын Поско зэрэг дэлхийн хэмжээний үйлдвэрлэл эрхэлдэг компаны батлан даалт байвал өөр хэрэг. Бид нар эдгээр компаниудад нүүрс, цэсээ тогтоосон хэмжээгээр зах зээлийн үнээс 3% хямдаар 10 жил нийлүүлнэ гэвэл манайд барьцаа гаргах талаар нааштай судлах л болно.

Эцсийн дүнд нь бид уурхайгаа 100% эзэмшдэг, ашгаа 100% өөрсдөө авдаг, жилийн 3% хүүтэй зээл төлдөг л болно. Гадны боловруулах үйлдвэрүүдэд найдвартай түүхий эдийн нийлүүлэлт нэгдүгээрт болохоос эзэмшиж байгаа хувь нь нэгдүгээрт биш.

Сардаа 1 хонь өгөөд байсан ч сэтгэл нь ханах данжаадад заавал сүргээ тэр чигт нь өгөөд жил бүр гарсан шинэ төлөө хуваая гээд байх малчин хар ухаанаар бодсон ч байхгүй.

Эцэст нь хэлэхэд эдгээр асуулт саналаа бид Ерөнхий сайдад яахоо мессэнжирээр онлайн уулзалтын үеэр хүргэсэн ч техникийн саатлаар хариу юу гэж хэлэхийг нь сонсож чадаагүй нь их харамсалтай юм даа.


2010.9.13        Сөүл хот

Thursday, September 02, 2010

손자병법 36계

(1) 승전계(勝戰計)



아군의 형세가 충분히 승리할 수 있는 조건을 갖추고 있을 때 말을 타고 적을 압도하는 작전을 말한다.



제1계 만천과해(瞞天過海) : 하늘을 가리고 바다를 건넌다.

제2계 위위구조(圍魏救趙) : 위나라를 포위하여 조나라를 구하다.

제3계 차도살인(借刀殺人) : 남의 칼로 사람을 해치다.

제4계 이일대로(以逸待勞) : 쉬다가 피로에 지친 적과 싸운다.

제5계 진화타겁(趁火打劫) : 상대의 위기를 틈타 공격한다.

제6계 성동격서(聲東擊西) : 동쪽에서 소리지르고 서쪽으로 공격한다.





(2)적전계(敵戰計)



아군과 적군의 세력이 비슷할 때 기묘한 계략으로 적군을 미혹시켜 승리를 이끄는 작전이다.



제7계 무중생유(無中生有) :지혜로운 자는 무에서 유를 창조한다.

제8계 암도진창(暗渡陳倉) : 기습과 정면공격을 함께 구사한다.

제9계 견안관화(隔岸觀火) : 적의 위기는 강 건너 불 보듯 한다.

제10계 소리장도(笑裏藏刀) : 웃음 속에 칼이 있다.

제11계 이대도강(李代桃僵) : 오얏나무가 복숭아을 대신해 죽다.

제12계 순수견양(順手牽羊) :기회를 틈타 양을 슬쩍 끌고 간다.





(3) 공전계(攻戰計)



자신을 알고 적을 안 다음 계책을 모의하여 적을 공격하는 전략이다.



제13계 타초경사(打草驚蛇) : 풀을 헤쳐 뱀을 놀라게 한다.

제14계 차시환혼(借尸還魂) : 죽은 영혼이 다른 시체를 빌려 부활하다.

제15계 조호리산(調虎離山) : 호랑이를 산 속에서 유인해 낸다.

제16계 욕금고종(欲擒故縱) : 큰 것을 얻기 위해 작은 것을 풀어 준다.

제17계 포전인옥(抛磚引玉) : 돌을 던져서 구슬을 얻는다.

제18계 금적금왕(擒賊擒王) : 적을 잡으려면 우두머리부터 잡는다.



(4)혼전계(混戰計)



적이 혼란한 와중을 틈타 승기를 잡는 전략이다.



제19계 부저추신(釜低抽薪) : 가마솥 밑에서 장작을 꺼낸다.

제20계 혼수모어(混水摸魚) : 물을 흐려 놓고 고기를 잡는다.

제21계 금선탈각(金蟬脫殼) : 매미가 허물을 벗듯 위기를 모면하다.

제22계 관문착적(關門捉賊) : 문을 잠그고 도적을 잡는다.

제23계 원교근공(遠交近攻) : 먼 나라와 사귀고 이웃나라를 공격한다.

제24계 가도벌괵(假途伐虢) : 기회를 빌미로 세력을 확장시킨다.



(5)병전계(幷戰計)



상황의 추이에 따라 언제든지 적이 될 수 있는 우군을 배반, 이용하는 적략이다.





제25계 투량환주(偸梁換柱) : 대들보를 훔치고 기둥을 빼낸다.

제26계 지상매괴(指桑罵槐) : 뽕나무를 가리키며 홰나무를 욕한다.

제27계 가치부전(假痴不癲) : 어리석은 척 하되 미친 척 하지 마라

제28계 상옥추제(上屋抽梯) : 지붕으로 유인한 뒤 사다리를 치운다.

제29계 수상개화(樹上開花) : 나무에 꽃을 피게 한다.

제30계 반객위주(反客爲主) : 손님이 도리어 주인 노릇하다.



(6)패전계(敗戰計)



상황이 가장 불리한경우 열세를 우세로 바꾸어 패배를 승리로 이끄는 전략이다.





제31계 미인계(美人計) : 미녀를 이용하여 적을 대한다.

제32계 공성계(空城計) : 빈 성으로 유인해 미궁에 빠뜨린다.

제33계 반간계(反間計) : 적의 첩자를 역이용한다.

제34계 고육계(苦肉計) : 자신을 희생해 적을 안심시킨다.

제35계 연환계(連環計) : 여러 가지 계책을 연결시킨다.

제36계 주위상(走爲上) : 때로는 전략상 후퇴도 필요하다.

Tuesday, December 29, 2009

Ажил мэргэжлээ сонгохын өмнө - 2

Тодруулга:
Сонбэ - солонгосоор ерөнхийдээ өмнө яваа хүн гэсэн үг /нас, курс, ажилласан жил г.м хугацаанаас хамааран туршлага хуримтлагддаг зүйлд хэрэглэнэ/
Хүбэ - дээрхтэй холбоотой, ерөнхийдөө ардаас нэхэж яваа хүн гэсэн үг


... Сонбэ гэж дуудуулдаг болсноос хойш 5 жил өнгөрсөн байх юм.
Мастерд 2 жил, Солонгос компанид 3 жил нүд ирмэх зуур л урсан одож.
Одоо 3, 4 курст сурч байгаа хүбэ нараас сургуулиа төгсөөд ямар замаар
явах вэ гэсэн тал дээр сонбэгийн хувьд зөвлөгөө өгөөч гэсэн хүсэлт ирэх болгонд
сайн бодож байгаад бичлэг бичих хэрэгтэй юм гэж бодсоор удлаа.

Хүн болгоны өмнө ирээдүйд ямар замаар явах вэ гэдэг асуудал байнга оршиж байдаг.
Би ч гэсэн яг одоо энийг л бодож байна. Хэрвээ явсан бол ирээдүйд их амжилт юмуу аз жаргал олох зам байгаад тэрийг зөв сонголгүй буруу замаар явчих вий гэсэн айдас бидэнд
байдаг юм шиг байгаа юм. Миний бодлоор угаасаа тогтоосон тийм зам гэж байхгүй.
Өнгөрөөсөн амьдралдаа сэтгэл хангалуун настай хүмүүсийг харахад өөрийнхөө сонгосон замаар
залуу насны эрч хүч, тэмүүлэлээ зориулж амьдарсан хүмүүс их байдаг.
Харин өнгөрөөсөн амьдралдаа сэтгэл дундуур настай хүмүүсийн хувьд өөрөө сонгосон гэхээсээ
бусдын сонгож өгсөн, хүмүүсийн сайхан гэсэн замаар явсан хүмүүс нэлээн байдаг юм шиг.

Насны эцэст зөв замуу буруу зам уу гэдэг бусад хүмүүсийн жишиг биш
чиний өөрийн л жишгээр тодорхойлогдох болохоор өөрөө өөртөө үнэнч явах л гол зүйл
болов уу гэж хэлэх гэсэн юм. Өөрөө өөрийгөө юунд дуртайг сайн мэдэхгүй, эсвэл цаг хугацаа,
орчин нөхцөл өөрчлөгдөх болгонд дуртай зүйл чинь өөрчлөгдөөд байвал өөрийгөө таних аялалд гараад үз, ямар нэг зүйл хийгээд үз. Зүгээр хүлээлгүй хайгаад, бэлтгээд байвал хайж буй зүйлээ олох л болно.

Хүбэ нар маань өөрийнхөө замыг сонгосон гэж үзээд сонбэгийн хувьд хэрвээ сонгосон зам чинь миний явж буй замтай ойролцоо бол энэ замаар хурдан явахын тулд юу бэлтгэх хэрэгтэйг чадлынхаа хэмжээнд бичье.

Аль зам зөв гэдгийг хэлэх аргагүй ч миний мэддэг зам бол хурдан явах талаар зөвлөх гэсэн юм. Бусад замуудаар явж буй сонбэ нар туслана гэж найдаж байна.
Мэргэжил өөр байсан ч нэг улсын хувьд нийтлэг зүйл их болохоор бусдын туршлагаас авах зүйл их байх болов уу.

Маш олон замууд байгаа болохоор ерөнхийд нь ангилж үзвэл / нэг хувилбар /

1. Баклавар / мэргэжил * улс / → Ажил / мэргэжил * улс /
2. Баклавар / мэргэжил * улс / → Магистр / мэргэжил * улс /
3. Ажил / мэргэжил * улс / → Магистр / мэргэжил * улс /
4. Магистр / мэргэжил * улс / → Ажил / мэргэжил * улс /
5. Магистр / мэргэжил * улс / → Доктор / мэргэжил * улс / г.м

Миний хувьд
Баклавар / Биз.удирдлага * БНСУ / → Магистр / Менеж.инж * БНСУ /
Магистр / Менеж.инж * БНСУ / → Ажил / Хөр.оруулалт * БНСУ / гэж болно.

Зөвлөгөө 1.

Баклавар / Биз.удирдлага * БНСУ / → Магистр / Менеж.инж * БНСУ / тохиолдолд:
Солонгост баклаварт сурч буй гадаад оюутан үргэлжлүүлэн магистрд сурахаар сонголтоо хийсэн бол сургуулиа товлох, тэтгэлэг олох гээд хэд хэдэн даваа байдаг.

А. Бэлтгэлээ эрт эхлэх

Аль болох эрт бэлтгэлээ эхлэх хэрэгтэй. Сонголтоо хийж чадахгүй бол аль сонголт хийлээ гэсэн бэлтгэх хэрэгтэй болдог гадаад хэл, голох хичээлүүдийн дүн зэргийг бэлтгээд эхлэх хэрэгтэй. 1-р курсаасаа бэлтгэсэн ч эртдэхгүй.

Б. Сургуулиа сонгох

Солонгосын хувьд сургуулиас хамаарч сургалтын чанар, оюутнуудын түвшин эрс өөрчлөгддөг болохоор аль болох чанартай сургуулиудад /KAIST, POSTECH, SNU, Korea, Yonsei/ хандаж, шаарддаг материал, тэтгэлэгийн хүрээ, тус сургуулийг төгссөн багш танай сургууль багшилдаг эсэх /recommendation letter/-ийг мэдэх хэрэгтэй.

В. Тоефлд бэлтгэх

Өөр олон гадаад хэлний шалгалтууд байдаг ч Солонгосын их дээд сургууль тоефлийн оноог их чухалчилж үздэг. Цаг хугацааны бололцоо байвал тоефлд урьдчилан бэлтгэх хэрэгтэй. Чанартай сургуульд ороход СВТ 250 дээш авбал тэтгэлэг ч авахад амархан болдог. Солонгосчууд гадаадад их сурдаг болохоор тоефлийн дамжаанууд нь сайн сургалттай, сурах бичгүүд ч хангалттай байдаг. Hacker's Academy, Pagoda зэрэг дамжаануудын вэб сайтаас хэрэгтэй мэдээллээ олж аваарай. Харин хугацаа бага байвал богино хугацаанд өндөр оноо авах
боломжтой TOEIC-ийн шалгалтыг өгөөд 900 дээш оноо авах хэрэгтэй.

Г. Тэтгэлэг олох

Магистрд элсэхийн өмнө тэтгэлэг олохоосоо элсэх зөвшөөрөл авсны дараа тэтгэлэг олдох нь их байдаг. Эхлээд сургуульдаа материалаа өгөөд элсэх зөвшөөрөл авсны дараа сургуульдаа research assistant хийх, багшийнхаа прожектэнд орж ажиллах зэрэг аргууд байдаг ч магистрын мэргэжлээс хамаараад олдоц нь өөр өөр байдаг. Менежмент инжинеерийн мэргэжлээр
KAIST-д гадаад оюутанд тусгай тэтгэлэгтэй, сургалтын төлбөрөөс чөлөөлдөг. Korea-ын хувьд ч нэлээн хангамж сайтай гэж сонссон.


Зөвлөгөө 2.

Магистр / Менеж.инж * БНСУ / → Ажил / Хөр.оруулалт * БНСУ / тохиолдолд

Солонгосын банкинд хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаад харж байхад
одоохондоо Солонгосын банк санхүүгийн байгууллагад баклавар төгсөөд шууд
ажиллаж байгаа гадны оюутан бараг байдаггүй. Нэлээн хаалттай гэж хэлж болно. Харин санхүүгийн чиглэлээр магистр төгсөөд, тодорхой ажлын туршлагатай бол магадлал нэлээн нэмэгдэнэ.

А. Мэргэшсэн чиглэл, сертификаттай байх

Дээр дурдсан сургуулиудын санхүүгийн нарийн мэргэжлийн чиглэлүүдээр МВА, магистр төгссөн эсвэл баклаврт байхаасаа эхэлж бэлтгээд AICPA, CFA зэрэг олон улсын сертификаттай байвал өрсөлдөөд л ажлын байр санал болгоно. Эдгээр сертификатууд нь 2-3 жилийн тасралтгүй бэлтгэл шаарддаг болохоор магистрд ороод бэлтгэвэл амжихгүй. Өмнө нь бэлтгэж байгаад магистрд байхдаа шалгалтыг нь өгөх төлөвлөгөөтэй эхлэх хэрэгтэй.
Ажилд орсон хойноо ч өөрийнхөө хүссэн салбартаа ажиллах боломжийг олгодог.

Б. Гадаад хэлний давуу тал

Зөвхөн санхүүгийн байгууллага ч гэлгүй Солонгосын компаниудад гадаад хэлний мэдлэгээрээ ажилд орсон гадны оюутнууд харьцангуй их байдаг. Англи хэлний хувьд TOEIC-ын шалгалтын оноо болон ярианы чадварыг хардаг. Нэмээд орос хэл юмуу хятад хэлний мэдлэгээ баклаварт байхдаа
сайжруулж чадвал ажил ороход ч орсон хойноо ч маш их хэрэг болдог.

В. Компаниа сонгох

Солонгосын компаниуд маш олон боловч гадаадын зах зээлд өрсөлддөг, глобалчлагдсан компаниуд л гадны оюутнуудыг "сонирхдог". Samsung, LG, SK болон эдгээр компаниудын охин компаниуд санасныг бодоход олон байдаг төдийгүй группийн түвшинд дадлагын програм, ажлын байрны саналыг гадны оюутнуудад олгодог. Баклаврын оюутнуудын хувьд жилд 2 удаа гардаг / солонгос оюутнуудтай хамт / ажлын зарын дагуу материалаа өгнө.
Магиструуд ч гэсэн хамт өгч болохоос гадна компаны вэб дээр гарсан зарлалын дагуу хэзээ ч ажлын байр гарч магадгүй байдгийг анхаарах хэрэгтэй.
SK хятад хэлтэй оюутнуудыг ихээр авдаг бол Samsung, LG нь программын инжинеер зэрэг нарийн мэргэжлийн оюутнуудыг иргэншлэл харгалзахгүй авдаг.

Г. Монгол Солонгосын "ирээдүйтэй" салбарууд

Монгол улс маань хүн ам цөөнтэй болохоор экспортын чиглэлтэй Солонгос компаниуд төдийлөн сонирхдоггүй. Бүгдийн амны уншлага болсон ашигт малтмалаар ч хувь хүмүүс л голчлон сонирхдог тул брокер л хийхгүй бол ажлын байр их байхгүй. Харин ашигт малтмалыг зөөвөрлөх дэд бүтэц, уул уурхайн дэд бүтэц, барилгын архитектур, замын зураг төсөл, хүнд текник тоног төхөөрөмжийн хувьд барууны технологи сайн хөгжсний дээр хурдан, бага өртгөөр / хятадаас чанартайгаар / босгодогоороо алдартай. Ирээдүйн 10 жилд Монголд барьж босгох зүйл мундахгүй байгааг, Монголчууд дан хятадуудаар
юмаа бариулахаас болгоомжлох магадлалтайг бодолцвол ирээдүйтэй салбар гэж боддог.

Ерөнхийдөө иймэрхүү байна.

Бага багаар сайжруулж нэмээд байхыг бодно оо.


Батжаргал

2009.12.29

Sunday, August 19, 2007

Positive Thinking - 2

Зовлон үзсэн чавганц

1991 оноос өнөөдрийг хүртэл Монгол улс чухам юунд хүрэхийн төлөө юугаа золиослов гэж хааяа бодогддог юм. Зах зээлийн эдийн засаг, ардчилал, эрх чөлөө магадгүй эдгээр зүйлсийн төлөө бид явсан байх. Харин хүмүүсийн хувьд энгийнээр тодорхойлбол юу гэж хариулах бол. Би ардчилалын төлөө, зах зээлийн эдийн засагт шилжихийн төлөө гэж хэлэх хүн цөөхөн болов уу. 90-иэд оны эхэн үеийн социалист тогтолцооны задрал бидэнд сонголт өгөөгүй зөвхөн өөр замаар явах хэрэгтэй болжээ гэдгийг ойлгуулж, эдийн засгийн хямралыг авчирсан. Энэ хэцүү үе хурдан өнгөрч, үр хүүхэд, ах дүү олноороо ирээдүйдээ санаа зовох зүйлгүй, амьдрах байртай, унах унаатай, хүүхдүүд маань үе тэнгийнхэнтэйгээ сурч боловсорч, төрсөн нутагтаа зундаа сайхан амарч, ажил төрөлтэй, гэмт хэрэггүй, төр нь төвшин, шударга төвшин орчинд амьдрахыг л хүмүүс хүссэн, зах зээлийн эдийн засаг, ардчилал, эрх чөлөөг ийм нийгмийг авчрахад ул суурь нь болдог эхлээд хэрэгтэй зүйлүүд юм байна даа гэсэн ойлголт дийлэнх хүмүүст байсан болов уу.

Тийнхүү 16 жил өнгөрлөө. Тэр сайхан мөрөөдлөөр амьдарч явсан хүмүүс маань хөгширч, ядарч, цөөрч байна. Зах зээлийн эдийн засагтай, ардчилал, эрх чөлөөг азидаа дээгүүр хангасан улс боллоо. Харин гудамжаар айх юмгүй алхаж, эх орондоо эзэн нь юмшиг байхаа болилоо.
Энэ арван зургаан жилд зүй бусаар хичнээн олон хүн ертөнцийг орхисныг, хичнээн олон хөгшид үр хүүхэддээ санаа нь зовсоор, амьдрал нь өдрөөс өдөрт доройтсоор байхыг харсаар нүд аньсыг тоолж чадахгүй ч монгол хүн бүр мэдэрч чадна. Байгаль орчин, гадаадад гарсан хүмүүс, хяналтаас гарсан архидалт, хүн амын бодлого, авилгалд баригдсан төр, боловсрол, эмнэлгийн үйлчилгээ.
Тодорхой хэмжээний золиосыг гаргах ёстой байсан гэдэгтэй санаа нийлэх ч монголын энэ 16 жил бол золиос гэхэд цаг хугацааны хувьд ч, хүмүүсийн амьжиргааны түвшний хувьд ч хэрээс хэтрээд байна. Үүнийг л хэлж чадах байна.
Зах зээлийн эдийн засаг, ардчилал, эрх чөлөө буруу зүйл байгаагүй. Харин үүгээр дамжуулаад хүмүүсийн хүрэх гэсэн тэрхэн мөрөөдлийг хэтэрхий орхигдуулж ирсэн. Төрийн минь сүлд өршөөг гэж залбирдаг монгол түмний сэтгэлийг ашиглаж, эв түнжингүй, тууштай бодлогогүй, хувиа хичээсэн хэдхэн хүнээс болж хэрээс хэтэрсэн золиос гарсан.


Positive: Эерэг талаас нь бодох тун аргагүй юм. Хүний мөрөөдлийг устгах нь тэр хүнийг өөрийг нь алахаас дор. Монголчууд маань зовлонд хат үзэж, дахин өөрийн үр хүүхэддээ ийм нийгмийг үлдээхгүй төлөө, шударга төртэй, авилгал гэмт хэрэггүй, амар түвшин амьдрахын үнэ цэнийг мэддэг хүмүүс болж үлдэнэ гэдэг л энэ бүхнээс бидэнд үлдэх сургамж юм даа.



2007.08.19 Batjargal

Positive thinking - 1

Бидний эргэн тойронд болж бүтэж байгаа зүйлүүд ч их байдаг болохгүй зүйл ч их байдаг. Гэхдээ монголд маань болж бүтэхгүй зүйлүүд нь л их харагдаад байх юм. Магадгүй надад тэр талыг нь олж хараад байдаг тал бий. Ээж минь амны билгээс ашдын билэг, юмыг сайн талаас нь бодож байгаарай гэж захидаг. Бараан зүйлийг ч гэсэн сайн талаас нь хараад яаж зөв талруу нь ашиглаж болох вэ гээд бодоод үзтэл нээрээ ганц нэг боломжийн санаанууд орж ирсэн. Шинэ санаа нэмж орж ирвэл бичээд байна аа. Та нар ч гэсэн санаа нэмээрэй.
Өчигдөр хоёр найзтайгаа ярьж суугаад нэг уриатай болсон " Гэрэл гэгээтэй амьдралын төлөө"


Телевиз
Монгол явах болгонд дандаа ажиглагддаг зүйл бол монголчууд маань телевиз үзэхэд хэтэрхий олон цагыг зарцуулдаг тал. Телевизээр амьсгалж, дотор нь амьдарч, гарсан зүйлийг нь тунгаалт багатайгаар хүлээн авч, ажлын бус цагыг ерөнхийдөө телевизтэй хамт өнгөрөөж байна. Жаахан дүү нар маань ямар нэг хамгаалалтгүйгээр хүчирхийлэл, садар самуун, хэрүүл уруулыг үзэж байгаа нь ирээдүйд ямар үр нөлөө үзүүлэхийг хэлэх аргагүй. Хятадын суваг л гэхэд 4-5 гарч байх юм.
Нэг үгээр хэлбэл үзээд байгаа телевизийн агуулганд хэрэгтэй зүйл алга.
Солонгосд оюутнуудын ихэнх нь телевиз 1 цагаас дээш үздэггүй, тийм цаг байхгүй, бас интернэт, ном, сонин гээд бусад сувгуудаас авч, өөрийгөө боловсруулахад илүү анхаардаг. Ажил хийдэг хүмүүс ч ялгаагүй.

Positive: OK, хүмүүст телевизээс өөр цаг өнгөрөөх зүйл байхгүй байгаа юм байж. Монголчуудын дийлэнх нь телевиз үзэж, нэг үзсэн зүйлдээ сайн итгэдэг, бас зөв агуулгатай нэвтрүүлгүүдийг гарч байвал солонгос драм, янз бүрийн кино, хошин шог үзэж байхгүй гэж төсөөлье.

Тэгвэл телевизийг эсрэгээр ашиглаад, үнэхээр хэрэгтэй зүйлүүд гаргадаг ядаж нэг сувагтай болчихьё. Ямар ч байгалийн баялаггүй Сингапур яаж хөгжснийг, Авилгал хахууль, хар тамхины орон Хонгконг, Тайван яаж үүнийгээ даван гарсныг харуулсан баримтат нэвтрүүлгүүд Discover channel-аас хэдийнэ хийгдсэн байгаа. Солонгосын EBS боловсролын суваг шиг монгол дүү нарт маань англи хэл, танин мэдэхүй нэвтрүүлгүүдийг хүргэе. Физик томьёо цээжлэхээр л дуусдаг биш робот, пуужин, компьютер бүтээгч болдгийг, сургуулийн өмнөх насны хүүхдүүд англид хэрхэн хүмүүждгийг, Солонгосууд одоогийн драм шиг амьдралд хүрч сайхан амьдаряа гэсэн уриа дор яаж нэг хүн шиг ажилласныг, Герман хүн яагаад цаг барьдгийг мэдэж болдог тийм суваг.
Монголчууд маань харсан юмаа амархан хүлээж авдаг, би яагаад чадахгүй юм гэж мөрөөдөж чаддаг ард түмэн. Тэдэнд гэрэлтэй зүйлүүдийг хүргэвэл хүмүүсийн маань тэмүүлэх зүйл өөрчлөгдөнө. Хүүхдийн мөнгө, гэрлэлтийн мөнгөөр тэднийг хуурах аргагүй болно.




2007.08.19 Батжаргал

Tuesday, November 07, 2006

Дэлхийн Түүхийн Тэсрэлт: Хүннү - Авар - Түрэг - Монгол

Монгол Угсаатан түүний тархац, нүүдэл.

Түүхийн ухааны доктор Д.Сэрдарам
Монгол угсаатан 13-р зууны үед дэлхийн тавцан дээр гарч ирэн дэлхийн Глобальчлал, Соёл Иргэншлийн нэгдэл, дахин сэргэлтүүдэд гүнзгий ул мөрөө үлдээсэн төдийгүй Монгол угсаатныг дэлхийн олон оронд тархаан суурьшуулж олон үндэс угсаатны дахин төлөвшил, өөрчлөлт хувиралтанд маш хүчтэй нөлөөлсөн байна. Ер нь Төв Азийн эрс тэс уур амьсгалтай энэ өргөн уудам нутагаас олон мянган нүүдэл эхлэн гарч Дэлхийн түүх, Соёл иргэншилд нөлөөлсөн байдаг нь олон судлаач эрдэмтдийн анхаарлыг ихэд татдаг. “Дэлхийн түүх дорно дахинаас ялангуяа Төв Азийн нүүдэлчдээс гаралтай” гэж аугаа их В. Гегель санамсаргүй хэлээгүй бололтой. 13-р зуунд Монгол угсаатан гэнэт гарч ирж Дэлхийн түүхийг дангаараа бичсэн нь зүгээр нэгэн санамсаргүй үзэгдэл байсангүй, түүхэн улбаа, уг сурвалжтай төдийгүй Байгаль-Нийгмийн зүй тогтлын зайлшгүй үйл явц байсныг зарим эрдэмтэд сонирхолтойгоор тайлбарласан байдаг. Яагаад Төв азиас түүхэн үе бүрүүдэд тодорхой давтамжтайгаар тийм хүчтэй тэсрэлт болж олон үндэстэн, угсаатан төдийгүй дэлхийн түүхийг тодорхойлж байсан Монгол, Түрэг, Манж-Хамниган тэр хүн ам цөөхөн угсаатнуудыг “Супер Этнос” гэж тодорхойлон судлах болов? Энэ 3 угсаатан 2200 гаруй жилийн турш бүгд хөгжлийн том тэсрэлтүүд хийн бүгд Төв азиас гадагшаа нүүдэллэн явснаас өнөөдөр Түрэг нь 150 сая болтлоо өссөн бол Монгол угсаатан хамгийн хүчирхэг Их Гүрнийг 200 гаруй жил байгуулсан ч 10 саяулаа л өнөөгийн үед иржээ. Харин Хятадад 2 хүчирхэг гүрнийг байгуулсан Манж-Хамниган нарын гол мөхлөг/цөм/ нь 20-р үед бүрмөсөн Хятадчилагдсан байна.
Өнөөдөр дэлхий дахинд 10 сая груй хүмүүс өөрсдийгөө Монгол туургатан гэдэг. Тэдний тархац, ул мөр зөвхөн 13-р зуунд болсонгүй 100 гаруй жилийн өмнө ч, одоо ч болж байна. Монголчууд зөвхөн нүүдэлчдийн үр сад улмаас ингэж тархаагүй болохыг тэдний түүх харуулна. Монгол угсаатны нүүдэл, тархацыг Эх газар доторхи, Эх газараас гадагш гэж 2 ерөнхий хэв шинжид хувааж болно. Монгол угсаатны тархалтыг дараах үед хувааж болно.
1. Эртний өвөг Монголчуудын нүүдэл.
2. Дундад эртний буюу 13-15-р зууны Монголчуудын нүүдэл.
3. Монголчуудын бутралын үеийн их нүүдлүүд. /16-18 зууны үе/
4. 20-р зууны үеийн Монголчуудын нүүдэл.
- Богд хаант улсын үеийн Монголчуудын шилжилт хөдөлгөөн.
- “Социализмын үеийн” Монголчуудын шилжилт хөдөлгөөн.
- Орчин үеийн Монголчуудын хөдөлгөөн

1. Эртний өвөг Монголчуудын нүүдэл.

Монгол угсаатны өвөг Хуннучууд МЭӨ 98 онд Баруун-Өмнөд Хуннучууд болж 2 салсны дараа Баруун Хуннучууд олон жилийн ган, зуданд нэрвэгдэн Өмнөд Хуннучуудэд шахагдан Баруун зүг Их нүүдэл хийсэн нь/МЭ93/ Төв азиас нүүдэлчдийн нүүсэн хамгийн анхны том хэмжээний Их нүүдэл байлаа. Тэр тухай Эх сурвалжийн мэдээлэл их хомс ч “Хунну”-чуудад эзлэгдсэн, тонон дээрэмдүүлсэн зарим нэг улсын түүхэн тэмдэглэлээс тэдний нүүдлийн замыг Төв Ази-Алтайн нуруу- Дундад Ази-Арал тэнгис-Каспи-Уралын нуруу-Днепер мөрний урд суга-Хар тэнгис-Дунай гэж судлаачид олж тогтоосон. 375 онд тэд Хар тэнгисийн араар гарч Духай мөрөнд түрэн орж ирсэн тухай Ромын он дарааллын түүхэнд бичигдснийг үзэхэд Хуннучууд 300 гаруй жил 10.000км замыг туулсан байна. Яг хичнээн хүн, ямар овог аймгууд нүүсэн тухай тодорхой баримт байхгүй боловч Дундад Азид нэвтрээд зарим хэсэг нь өөр угсаатантай холбогдон Умар зүг нүүдэллэн Өнөөгийн Саха буюу Якут угсаатан болсон бол Эфталитын хаант улсын/МЭӨ3-МЭ4 зуун/ умард мужид өнөөгийн Узбект зарим хэсэг нь үлдснийг түүхийн эх сурвалжид “Цагаан Хуннучууд” гэж тэмдэглэгдэх болсон. Үлдсэн Хуннучууд нь Атиллагийн удирдлагаар улс байгуулж 453 он хүртэл Дунай, Балканы хойгт нутаглаж байсан бөгөөд өнөөгийн Болгар угсаатан төлөвшихөд өвөг дээдэс нь болсон гэж судлаачид үздэг байна.
Хуннучуудын дараа Төв азид үлдсэн Монгол угсаатны өвөг Дунху угсааны аймагууд бүгд өөрсдийн гарлаа “Хунну эцэгтэй, Сяньби Эхтэй” гэж хэлэлцэн хоорондоо төрөлсдөг байсан. Ийм аймгуудад Моюн, Тоба, Жужан, Хятан, Шивэй зэрэг аймагууд байсан бөгөөд Моюн, Тоба, Хятан аймагууд нь хятадчлагдсан. Харин Жужан нь 402-552 он хүртэл Төв азид улс байгуулж Түрэг угсаатнуудад бутцохигдсон. Жужанууд 3 хэсэг болж нэг хэсэг нь Огуз-Токуз гэдэг нэрийн дор Түрэгийн хаант улсын харъяанд орж нөгөө хэсэг нь Хянганы уулс руу дайжсан бол үлдсэн Жужанууд нь Баруун Хуннучуудын замаар өрнө нүүсэн. Гэхдээ тэдний туулсан 10.000 гаруй км замыг Жужанууд яаж 3-хан жил туулсан нь одоо ч оньсого байдаг. Түрэгүүд өөрийн атаатан дайснаа шил даран хөөж байснаас тэд ийм хурдан маш хол зам туулжээ. Түрэгийн хаан Бумангийн элч 558 онд Византигаас 30.000 өрх Аварчуудыг/Жужань/ эргүүлж өгөхийг шаардаж байсан нь Аварчуудад Византи улс өөрсдөө алба татвар төлж байсан. Одоогийн Унгар, Кавказын Дагестан тэдний үр удам гэдгийг антропологи, археологийн судлалаар баталсан. Унгар буюу Мажарууд Европт хөх толботой цорын ганц угсаатан бөгөөд Мажар хэлэнд Монгол, Алтай язгуурын маш олон үг, яриа байдаг. Мөн Кавказын Дгчстанчууд өөрсдийгөө Аварчууд, Эх хэлээ Авар хэл гэж онцгойлон нэрлэдэг.Умард Хунну, Авар гадна Түрэг угсаатны олон аймаг улсууд Өрнө зүг нүүдэллэж Дундад Ази, Бага азируу 600 гаруй жилийн турш нүүдэллэсэн.

2. Дундад эртний буюу 13-15-р зууны Монголчуудын нүүдэл.

Энэ үед Монгол угсаатан дэлхийг байлдан дагуулж тархан суусан. Үүнд: Цагаадайн хаант улс. 1219-1225 оны их аян дайны дараа цөөн тооны Монгол “Даргач” нар Дундад Азид сууж байсан ба Өгөөдэй нь Хаан эцгийн гэрээслэл ёсоор Цагаадайд Дундад азийг захируулснаар энэ улсын үндэс суурь тавигдсан. Цагаадайг дагаж Монголын Арулад/Умард Афганд/, Жалайр /Сырдаръяа мөрний адаг/, Барулас/Кашгар орчим/, Найман-Хаучин/Мавереннахор муж/ овгууд зонхилсон Монголчууд очсон. Тэр үед эзлэгдсэн улс гүрнүүдэд очсон Монгол өрх айлуудын тоог зориудаар нууцалдаг байсан. 1390-ээд он болоход Монголчууд Исламын шашинд орж соёл заншилаа алдсан ч умард Афган, Дундад азийн зүүн хэсгээр байсан Монголчууд өөрсдийгөө нүүдэлчин Моголчууд гэж онцгойлон үздэг байсан. Тэд өнөөгийн Хазар Моголчууд. Одоо Афганы Герат, Бадакшин, Майман мужид аж төрдөг бөгөөд Исламын болон Буддын шашин чөлөөтэй шүтдэг эрх чөлөөтэй нүүдэлчид. 20.000 гаруй Хазар Монголчууд байна.
Үлдсэн Монголчууд 15-р зуун гэхэд үндсэндээ Түрэгжсэн боловч Узбек, Туркмен, Казахын бага болон дунд Джузад одоо ч гэсэн Найман, Хэрэйд, Кернүүд, Барулаз, Экрес зэрэг олон аймагийн нэрс байдаг.
Их гүрний үед хийсэн хамгийн том аян дайны нэг бол Их хааны Мөнхийн дүү Хүлэг хааны хийсэн дайн. Мөнх-Армяны хаан 2-р Гетум нарын байгуулсан 7 зүйлт гэрээний дагуу хийсэн энэ дайнд Их гүрний 10 хүн тутмын 2 хүн нь дайчлагдсан тул Монгол угсаатан гадагшаа гарах хамгийн их түлхэц болжээ. Мөн нэг сонирхолтой зүйл нь, энэ дайн тэр үеийн дэлхийн хамгийн байн газар луу хийгдсэн тул Монголчуудын хувьд BRAIN DRAIN болсон гэж үзэж болно. Хүлэгийн их цэрэг Иракт төвлөрч, Сирийн тал хүртэл хүрсэн төдийгүй Монголын Олхунуд, Хонгирад, Харнууд зэрэг Элит овгийнхон үүнд голлон оролцож байсан. Хубилай хаан Хүлэг хааныг өөрийг нь дэмжсний хариуд 30.000 торгон цэрэгь Иль-Хаан цолоор шагнаж байсан төдийгүй Юань улсын үед Иль Хааны улс руу олон мянган Монголчууд очоод буцаж ирдэггүй байсан тухай тэмдэглэл байдаг. Иль-Хаадын улс 100 гаруй жилийн дараа буюу 9 дэх Иль Хаан Хасан Хүчүгийн/1335-1343/ дараа олон жижиг эзэмшлүүд болон задарсан. Тэнд байсан Монгол угсааны аймгууд нутаг руугаа тэмцэн эрэлгүй Арабжин Исламын шашинд оржээ./Газан хааны үед /1295-1304/ Монголын Исламын шашинд бүрэн орж Исламын хаант улс болсон/
Алтан Ордоны хаант улс руу Монголын маш олон овог аймаг нүүдэллэн очсон. Үүнд 1-рт 1236-1241 онд хийсэн Ахмад хөвгүүдийн аян дайн нөлөөлсөн. 1227-1255 он хүртэл Бат “Алтан Ордон”-г захирч байхдаа хууль ёсоор өвлөж авсан Монголын Урууд, Мангууд, Хонгирад, Жүрхин аймгийнхан зонхилсон Монгол овог аймгуудаа авч Кыпчакийн тал, Ижил мөрөнд суурьшсан. Ялангуяа Ахмад хөвүүдийн дайнд Бат цэргийн ерөнхий жанжин байсан учир олон Монгол овог аймгуудыг албатаараа авч үлдсэн байна. Гэхдээ мөн л эзлэн суудаг Монгол газраа Монголчуудыг тоог нууцалж байсан учир тодорхой нарийн тоо байдаггүй. Дараа нь Исламын шашинд орж нутгийн Полов, Алан, Кыпчак зэрэг түрэгүүдэд уусаж Түрэгжиж эхлэхэд 1380-аад оноос олон жижиг ван улсууд болсон. Эхлээд Хөх, Цагаан орд гэж хуваагдаад дараа нь Цагаан орд нь Узбекууд , Ногайн орд, Монголстан гэсэн 3 хэсэг, Хөх орд нь Крымын орд болсон. Ногай бол Алтан ордоны цэргийн хүчирхэг жанжин бөгөөд Тогтох хаантайгаа муудалцаж Орос, хаандаа шахагдан Кавказад суурьшсан. Мангууд овгийнхон зонхилсон хүчирхэг морин цэрэгтэй Монголчууд байсан. Яг одоо Кавказын жижиг угсаатнууд дотор Ногайчууд гэсэн угсаа Черкесчууд тодор байдаг ч бүрэн түрэг овог байдаг.
Харин Крым орд нь Крымын хаант улс нэрийн дор 1431-1785он хүртэл оршин тогтнож байгаад Оросууд Крымыг эзлэн авснаар мөхсөн. Тэднийг Крымын Татарууд гэдэг. Тэд мөн л бүрэн Түрэгжсэн боловч Монгол овгийн нэр тэдэнд хадгалагдсан байдаг. Одоо ихэнх Крымын Татарууд Узбекстан улсад байдаг. Оросын догшин Иван/1525/ Балти, Украин, Белорусаас газаргүй зугатан ирсэн хүмүүсийг Козакууд болгон зохион байгуулж Алтан Ордоны түрэгжсэн Монголчуудыг Уралын нуруугаас шахсан. Тэдгээр шахагдсан татарууд Кучумын удирдлагаар хаант улс болсон ч дахин задарч Их-Бага-Дунд джуз/Зуут/-д хуваагдсан Иртыш мөрөн, Дорнод Сибирийн талар нутаглах болон. Ноёд бүгдээр Чингис хааны Алтан ургийн угсааны ноёд болон Зүчийн угсааныхан. Тэд бүгд одоогийн Казах, Кыргизын гол мөхлөг.

Монголчуудын бутралын үеийн их нүүдлүүд. /16-18 зууны үе/

Монгол нутаг дээр зөвхөн Тулуйн угсааны Аригбөх, Хубилайн хааны шууд угсааны Монголчууд үлдсэн. 1368 онд Монголчууд Бээжингээс хөөгдөхөд маш цөөн Монголчууд ирсэн байна. Монголын түүхэн зохиолуудад “Тогоонтөмөр хаан 100 түмэн Монголын 40 түмнийг л санд мэнд ав дутаан гарлаа” гэсэн байдаг нь оргүй зүйл биш.
Тэр үед Ляо дуны хойгт Урианхайн Мажигаар удирдуулсан 20.000 урианхай цэрэг, Юнань мужид 100.000 Монголчууд, Ганьсу мужид 20.000 Монгол тус тус байсан. Тэд одоогийн БНХАУ-ын нутгийн гүнд байгаа Монголчууд юм. Жиш: Ганьсу мужид өөрсдийгөө Шарайголын Монголчууд гэдэг Дунсяны Монголчууд 374.000, Ганьсу, Чинхай мужид 122.000 Бао-ний Монголчууд, Юнань мужид 100.000 мянган өөрсдийгөө Монгол гэдэг Юнаны Монголчууд байна.

Ту хэмээх монгортой төслөг монгол угсаатны нэг нь баоаньчууд болно. Баоаньчууд нь Хөхнуур мужийн Хуанань төвд үндэстний өөртөө засах жиүгийн Дүнрэ сяний Наяндаг нэгдэлд баоань хэлтэй монгорчууд төвлөрөн суудаг байна. Баоаний хэл, хэв заншил нь дунсян болон ту нартай ойролцоо аж. Мин улсын үед (Ванли хааны үед) Хөхнуурын Тунжэ сяньд Бао-ань гэдэг хуаран байгуулахад тус хот баригдан, улмаар тэнд төвлөн суудаг баоань ястан бүрэлдсэн байна. Чин улсын үед Сюньхуагаас Ганьсуд очиж Жишишань уулын дэргэдэх Линся Дазяхэ, Можи хэмээх газраар нутаглах болов. Чигэснээр Дадүнь, Ганьмэй, Гаоли зэрэг гурван тосгон үүсэж “Баоаний гурван тосгон” гэж алдаршив. Баоаньчууд нь одоо Линсянгаас баруунтайгуур Жишишань уулыг түшин, зүүгээрээ хатан голтой нүүрлэн сууж буй.Баоаний шашин мөргөл нь ислам шашин болох ба түүнд шинэ хуучин хоёр бүлэг байдаг байна. Бөх барилдах, морь уралдах нум сум харвах зэрэг эрийн гурван наадам наадах заншлаараа монголчуудтай адилавтар болно. Баоань гэдэг нэр “Бао” хамгаалах, “ань”-амар төвшин гэсэн хоёр үгнээс бүтэн нийлээд “Амар төвшинг хамгаалах” гэсэн утгатай болж байна. Баоаньчууд XИX зууны дунд үед Хотонгийн бослогод оролцож явжээ. Баоань хүн ам 1978 оны байдлаар 68000 болно

Монгор Хятад дахь Монгол нэгэн угсаатан нь ту нар юм. Ту нар биеэ “Монгор” (Монгар) буюу “Цагаан монгол” гэдэг. Тэд удам судраа XИйИ зууны үед Чингисийн ургийн жанжин Гэртэй гэдэг хүн дагуулан ирснээс үүсэлтэй хэмээдэг. Чингис хааны цагт 1227 оны 3-р сард монгол цэрэг Синин, Тохөэ зэрэг газрыг эзлэн аваад тэнд эртнээс нутаглаж байсан Хор хэмээх тугухунь овгийн хүүмүүстэй холилджээ. Ер нь тугухунь эртний Тоба, Муюн нарын төрөл аймаг байсан тул монголтой зан заншил ойролцоо байжээ.
Ту нар Мин улсын үед Синингийн Шатанчуань гэдэг газар очиж суусан бөгөөд Чин улсын үед нэг хэсэг нь Хөхнуурт очжээ. Ту нар одоо Цинхай хэмээх Хөхнуур мужийн Хожу монгор үндэстний өөртөө засах сяньд Хуншюй гэдэг голын хөвөөгөөр нутаглан сууж байна. Хүн ам нь 1978 оны байдлаар 12 түм буюу 120000 байв. Ту нар мал аж ахуй голлон эрхэлдэг. Зан заншилд нь охид сэвгэрийг 15 хүрэхээр нь тэнгэрт мөргүүлж бэр болгох, үхэгсдээ шатааж хайлан чандрууг нь хайрцаглан оршуулах зэрэг сонин ёс байдаг аж. Мөн дуу бүжигт их авъяаслаг, ерөөл магтаал их хэлдэг, тууль хайлдаг байна. Тэдний дунд их дэлгэрсэн туульнь “Ларбуйнчэмүнсо” гэдэг тууль гэнэ. Бурхны шашин, бөө шүтдэг, шашиндаа төвд үг нэлээд хэрэглэдэг. Хувцас хунар нь их онцлог. Эр эм ялгалгүй хантаазныхаа азхыг хээлдэг, эрэгтэйчүүд нь зунд тэрлэг өвөлд нэхий дээл өмсөн, бөс даавуу бүс бүсэлнэ. Эхнэр хүний дээлийн энгэр нь ташуу, хоёр ханцуй нь таван өнгөөр алаглуулсан тоногтой ба гадуураа хар ууж өмсдөг байна.

Хятад дахь Монгол угсаатны нэг Баруун Монголын нэгэн гол угсаа болох Алтайн урианхайчууд болно. Тэд Хятадын Шинжааны Уйгаруудтай хамт нутагладаг бөгөөд нарийн тоо байдаггүй Шинжааны Ойрадуудын бүрэлдхүүнд байдаг. Эдний өвөг дээдэс нь Монгол нутгийн умард болон хойд захын ой хөвчөөр эрт дээр үеэс амьжиран сууж байсан ойн гөрөөчин аймаг юм. Тэднийг X зууны үеэс Баруун хойд урианхай, XИй-XИйИ зуунаас ойн урианхай хэмээн нэрлэдэг байсан байна. Урианхай нэрт аймгууд удам гарлын хувьд монгол, түрэг хоёр байсны дээр монгол урианхай нь дотроо халх ойрад хоёр янз болжээ. Түрэг урианхай нь тува удмынх болох бөгөөд тэдний нэгэн хэсэг нь олон үеийн турш монголчуудтай холилдон суусаар монголжсоны гадна урианхай нь язгуур монгол аймгуудын нэг болох Бурхан Халдуны Шинчи баян урианхайны залгамчир бөгөөд тэдний хойчис XИйИ зууны үед Монголын эзэнт улс байгуулахад ихэд хүчин зүтгэж, Монголын их гүрний цагт нэлээд тооны мянгатууд болсон ажээ. Монголын Юан улсаас хойш Урианхай аймаг энд тэндгүй тархаж, зарим нь Дөрвөн Ойрадын дотор багталцан зарим нь Зүүн монголын бүрэлдэхүүнд оролцож явжээ. Зүүн монголын харъяат урианхай нь зургаан түмний нэг нь болж байсан ба хожим тэдгээр урианхайд, халх, өвөр монголын дунд шингэсэн ажээ. Сүүлийн үеийн байдлаар Баян-Өлгий урианхайчууд Бугат сумын урдуур, Буянтын зүүгээр, урдуур, Алтайн зүүн, Булганы урд талаар нутаглаж байгаагийн дээр Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут суманд бүхлээрээ сууж байна.

Хятад улсын Шинжааны ойрадууд бол эртний дөрвөн ойрадын бүрэлдэхүүнд багтаж Эрчис, Алтай, Тарвагатай, Или, Өрөмчи зэрэг газраар нутаглаж байсан торгууд, хошуудууд болно.1750-аад онд Манжийн булаан эзлэгчид Зүүн гарыг дайлан сөнөөх үед урьд Орос нутагт одсон Хоо өрлөгийн мөрөөр Ижил мөрөн уруу нүүж очоод Уваш хааны үед 1771 онд Илийн газар эгэж ирсэн торгууд хошуудаар байгуулсан арван гурван хошуу нь Илийн жанжинд харъяалуулан гадаад засаг хэмээн дуудаж, Үнэн сүсэгтийн болон Бат сэтгэлтийн чуулган хэмээх таван чуулганд хамааруулсан байна

Түүхэн уг сурвалж нь тэр үеийн Дөрвөн Ойрадын холбооны нэг Торгуудын Хөө Өрлөг жанжин өөрийн 1 түм 5000 өрх албат иргэдээ дагуулж Ховог сайр, Эмилиэр дамжин Ижил мөрөнд нүүдэллэн ирснээр Хальж гарагсад буюу Халимагууд гэж нэрлэгдэх болсон. Дараа нь 1771 онд Увш тайш 170.000 өөрийн албатаа авч Эх нутаг руугаа буцсан ч Орос, Казах, Манжийн цэргүүдэд дараалан бутцохиулж ихэнх нь Ижил мөрөн лүү буцаж 69.000 л ирж одоогийн Шинжааны Ойрдууд гэж нэрлэгдэх болсон. Тэд одоо Хятадын шинжаан, Монгол улсын Ховд аймагийн Эрдэнэбүрэн сумдад хуваагдан суудаг.
Харин Ижил мөрөнд очсон Халимагууд 1655 онд Оросын хаанд элч илгээн холбоотон улс болсон бөгөөд Халимагийн Аюук хаан/1640-1724/ хаан Петр 1-ртэй гэрээ байгуулан Оросын өмнөд хилийг сахин хамгаалж байсан. Мөн Хаант Орос улсын Швед, Турк, Фин, Кавказын дайнд тэдний холбоотон болж ялангуяа 1810-1814 оны Орос-Францын дайнд маш их гавъяа байгуулж Халимаг ноёдууд Оросын хаанаас их шан харамж авч, өөрсдийн шүтдэг Буддын сүмээ Оросын хотуудад байгуулах зөвшөөрөл хүртэл авч байсан. Хожим 1917 оны хувьсгалын дараа олон Халимагууд Францад болон Европоор дамжин АНУ-д цагаачлан амьдарсан. Франц, АНУ-д Халимагийн нийгэмлэг байдаг. Одоо халимагууд нь ОХУ-ын Астраханий Губернд байгтсан 10 аймаг 150.000 шахам хүнтэй Ойрадын Батуут, Хэрэй, Дөрвөд, Хошууд, Харнууд, Теленгит овог оролцсон Автоминит улс хэлбэрээр оршиж байна.
Дээд Монгол гэж Хөхнуурын газар нутаглах хошууд аймгийг хэлэх бөгөөд эдний өвөг дээдэс нь Ар монголоос тус газар нутагт шилжин нүүж очсон хүмүүс юм. Чингис хааны хүү Хабат Хасарын 7-р үе болох Агсагалдай ноёны хоёр хүүгийн ахмад Арагтөмөр нь хочин, жалайд, дөрвөд, горлос, ар хорчин, дөрвөн хүүхэд, зуу мянган, урадын ноёдын дээд уг бөгөөд нөгөөх хүү Үрэгтөмөрийн харъяаны аймаг нь Ойрадын Эсэн хааны үед баруун зүг нүүж Дөрвөн Ойрадын бүрэлдэхүүнд багтсан хошууд аймаг болов. Тэд Чингисийн Хишигтэн цэргийн хамгийн зориг зүрхтэй хошуучлагч хүмүүс байсан учир үр сад Хошууд овог болсон.

Хошуудын эзэн Төрбайх хэмээх Гүш хан 1636 оны өвөл Хөхнуурт хүрч тус нутгийг эзэлж байсан Халхын Цогт тайжтай байлдан дийлж Хөхнуурыг эзэрхэн суужээ. Дараа нь Гүш хан Төвдийг эзлэн Хөхнуур Төвдийг хошуудын ноёрхолд оруулав. Гүш ханы 10 хөвгүүний удам нь Хөхнуурын хошуудын 21 хошууны өвөг болов. Мөн энэ үед Галдан бошигтын төрөл Цорос овогт Зодов баатар, Зоригт хошууч гэдэг ах дүү хоёр албатаа дагуулан Хөхнуурт ирж сууснаар Хөхнуурын цорос хоёр хошууны дээдэс болсон байна. Бас Дөрвөн Ойрадын нэгэн болох Торгууд Хойдууд төдийгүй Халхууд тэнд тус тус нүүн ирж суурьшжээ. Одоо Хөх нуур мужид хоёр томоохон бвлэг Дээд монголчууд байх бөгөөд тэдний тэдний нэг Хэнаны Дээд монголчууд гэж нэрлэгдсэн 32 800 орчим хвн Хуангнан Жэвд байдаг харин нөгөө влдсэн нэг бвлэг нь олонх нь Хайши Жэвд буюу нуурын баруун талд, зарим нь Найнан Жэв болон Найбэй Жэв буюу нуурын хойд урд талаар нутагладаг. Энэ хоёр бвлгийг дөхөмхөн Төвд болсон Төвд болоогвй Дээд монгол гэж болно. Хэнаны Дээд монголчууд төвдийн нөлөөнд маш их автсан бөгөөд одоо цөөхөн хэдэн өндөр настайчуудаас бусад нь монгол хэл, бичиг мэдэхгвй болсон байна. Харин нуурын баруун, урд хойд талд байх Дээд монголчууд одоо хэр монгол бага, дунд сургуульд суралцан монгол всэг бичиг хэрэглэж, монгол хэлээр ярилцдаг. Тэдний хэл Ойрд аялгуутай (баруун монголчуудтай төстэй) боловч бидний хэлтэй маш хялбархан нэвтрэлцэнэ.

Монголын өөр нэг гадаадад байдаг угсаа бол БУРИАД-ууд болно. Буриад угсаа 13-р зууны үед хүртэл Байгаль нуур орчимоор нутаглаж байгаад Монгол Их гүрний үед нэгтгэгдэж Язгуурын Монголчуудын харъяанд байж 16-р зуун хүрсэн. 1500 онд Батмөнх даян хаан Монгол угсаатныг шинээр зохион байгуулахад Түмэдийн бүрэлдхүүнд орж Монголын зүүн хойд хэсгээр нутаглаж Монголчуудын бутралын үеийн дайн самууны үед Барга, Түмэдээсээ салж эх нутагтаа төвлөрөн суусан Буриадууд биеэ дааж эхэлсэн. Буриадын уугуул нутгийг Оросууд 1622-1648 онд өөрсдийхөө эзэмшилд авч 1654 онд Эрхүү хотыг байгуулж Буриад зоныг захирах болсон байна. Буриадууд үндсэн 12 овогоос бүрдсэн бөгөөд нутаглах байдлаараа Агийн, Усть-Баргужингийн, Цонгоол Буриадууд гэж хуваагдах болжээ. Тэд одоо тусгай Автономит эрхтэй байснаа 2006 оны 6 сард энэ эрхийг цуцлаж Читийн Губерний харъяанд оруулсан. 1 тойрог, 16 аймаг бүхий 350.000 хүн амтай.

Monday, April 10, 2006

"Энгийн зvйлс"

Гуравдугаар ангид байсан шиг санагдах юм. Манай ангийн багш бидэнд шvлэг бичих даалгавар єгсєнсєн. Миний шvлэг бичих гэж юу байх вэ ямартай ч толгой холбосон хэдэн мєрт бичээд єгчихлєє. Хэд хоногийн дараахан бид хэд гэртээ цуглаад оройн хоолны дараа єєр єєрийнхєє зvйлийг хийж байлаа. Харин ээж маань тэр vед санаандгvй миний дэвтрийг vзэж байгаад бичсэн шvлгvvдийг маань мэдчихсэн. Би ээж аав хоёртоо нэг нэг шvлэг зохиосон байсан юм даг. Ээж минь чанга дуугаар уншиж єглєє. Эхлээд ээжд зориулсан шvлгийг дараа нь аавд зориулсан шvлгийг. Яагаад ч юм ээж аав хоёрын минь нvдэнд нулимс цийлэгнэх шиг болсон юм. Магадгvй хvvгээ бичиг vсэг сураад муухан ч гэсэн шvлэг бичиж єгсєнд нь баярласан байлгvй.
Тvvнээс хойш ээж аав хоёрыгоо тэгж баярлуулснаа сайн санахгvй байдаг. Ялангуяа их сургуульд орж хол байх болсноос хойш. Сайн сураад, газар vзэж хvний зэрэгтэй явж тэр хоёрынхоо ачийг жаахан ч болов хариулна гэсэн бодол намайг єнєєдєрт хєтєлж авчирсан. Харин ийнхvv "хэтийн том ач хариулалт" бодсоор яваад жинхэнэ бєгєєд єдєр тутмын боломжуудын хажуугаар єнгєрч байгаа юм биш байгаа гэсэн айдас тєрєх болжээ.
Хэдий хол байгаа ч гэсэн гараар бичсэн захиа явуулаад эсвэл кассет дээр бичлэг хийгээд гэрийнхэндээ явуулж болно. Амралтаараа очих vедээ адил ээж ааваасаа, эмээ євєє хоёроосоо ээж аав нь ямар хvмvvс байсан, хамаатан садангууд, тэдний бага насанд тохиолдсон явдлуудын талаар яриулж бичиж авбал их дуртай байна даа.
Мянга сонсноос нэг vз гэсэн vг байдаг. Ээж аав хоёртоо би ийм юм сурч байгаа гэж яриад л байлгvй єєрийнхєє хийсэн бичсэн зvйлээ vзvvлж, компьютер дээр яаж ажилладгийг, илтгэл яаж тавьснаа vзvvлбэл ямар байх бол. Зун нутагтаа очихоороо нэг хийгээд vзье гэж бодож байна дараа нь юу болсныг ярих болно оо. Эргэн тойронд маань бид анзаарахгvй орхиж байгаа болохоос бага багаар аз жаргал нэмдэг зvйлvvд олон байгаа тэднийг ашиглаж байя.

П. Батжаргал Сєvл хот 2006.04.10

Saturday, February 18, 2006

Ажил мэргэжлээ сонгохын ємнє

Эхлээд таниас одооний ажил мэргэжилээ сонгохийн ємнє хэр удаан энэ талаар бодсон вэ гэж асууя. Ихэнх тохиолдолд хvмvvс энэхvv сонголтыг хийхдээ тєдийлєн хангалттай хугацаанд бодож vзэлгvй шийдснээ мэдээд гайхацгаадаг. Тэд ажил мэргэжлээ сонгох нь амьдралд цєєн удаа хийдэг, vр дагавар нь бидний ирээдvйг тодорхойлдог маш чухал шийдэл гэдгийг ойлгож байсан болоод тэр. Яагаад бид чухлыг нь мэдсээр байгаад энэ шийдвэртээ хангалттай ач холбогдол єгч чадсангvй вэ гэдэг асуудал vvнээс урган гарна. Энэ асуудалд хариулт єгєхийг оролдоод vзье.
Юуны ємнє мэргэжил, боловсролоо зєв сонгох талаар сурган таниулах таатай орчин нийгэмд бvрдээгvй байна. Хvvхдvvдээсээ “ миний хvv том болоод юу болох вэ?” гэж асуудаг. Жолооч, багш, эмч гэх мэт хариулт сонссоныхоо дараа “ Яагаад “ гэж асуудаг эцэг эх цєєнхєн л болов уу. Эцэг эхчvvд асуудалд бодитоор хандаж тэдэнд мэргэжлvvдийн талаар танилцуулж єгдєггvй. Тийм сэдвvvдээр хvvхдvvдтэйгээ ярилцаж дадаагvйгээс гадна энэ талаар єєрсдєє ч сайн мэддэггvй байх талтай. Vнэндээ хvvхдvvд ажил мэргэжлийн талаар сайн мэддэг гэж vv? Тэдний хувьд ажил мэргэжлийн талаар мэдэх бололцоо тєдийлэн байхгvй. Ажил дээр очоод байх аргагvйгээс гадна конторын ажил, даргын ажил гээд гаднаас нь хараад танин мэдэх аргагvй ажил мэргэжлvvд, гал сєнєєгч, цэрэг цагдаа зэрэг ерєєсєє очоод байх боломжгvй ажил мэргэжлvvд их байдаг. Энэ нь удахгvй арван жилээ тєгсєх гэж байгаа сурагчийн хувьд ч нэгэн адил.
Ажил мэргэжлийн талаар зєвхєн ерєнхий тєсєєлєлтэй байх нь юунд хvргэдэг вэ? Багш хичээл заадаг, эмч хvн эмчилдэг, менежер хvмvvсийг удирддаг, шvvгч хvмvvсийг шvvдэг, бизнесмен компани удирдаж их мєнгє олдог гэх мэтийн мэдээлэл дунд явсаар нэг л єдєр чухал шийдвэрээ гаргах vе дєхєж ирдэг. Мэдээж конкурсд уяулж буй тєгсєгч ч эдгээр мэргэжлvvд олон онцлогтой, илvv нарийн гэдгийг мэднэ. Тэр мэдээлэл хайдаг гэвч цаг давчуу дээр нь иймэрхvv мэдээлэл нь тvvнд амар олдохгvй. Бас тvvнд єєрийгєє чухам авьяастай, юунд сонирхолтойгоо мэдэх хэрэгтэй болдог. Гэтэл тvvнд энэ талаар бодож vзэх, нээхийг хичээх хугацаа бага vлдсэн байдаг.
Онолын хувьд аливаа шийдвэр гаргах процесс нь

1. шийдвэрлэх асуудалтай тулгарах,
2. хэрэгтэй мэдээлэл цуглуулах,
3. мэдээлэлдээ тулгуурлан анализ хийх,
4. бусад(гэрийнхэн, найз нєхєд, ном сонин, телевиз)-тай болон тэдэнд байгаа мэдээлэлтэйгээ єєрийнхийгєє харьцуулах, санал солилцох
5. шийдвэр гаргах,
6. vр дvнд сэтгэл ханамжгvй байвал дахин 2-р шатанд очих

гэсэн vндсэн 6 шатанд хуваадаг. Тэгвэл ирээдvйн мэргэжилээ сонгохын босгонд ирсэн сурагчдын бодоод vзье. Тэд єєрийн дур сонирхолтой мэргэжлээ тогтоож чадаагvй гэж таамаглая. Шийдвэр гаргах процессийн 2,3-р шатанд энэ талаарх мэдээлэл олж авах боломж муу гэдгийг дээр єгvvлсэн тэгээд мэдээлэл байхгvй бол ихэнх хvмvvс шууд 4-р шатанд шилжиж нийтээрээ дагаж мєрдєж буй жишигтэз харьцуулаад байх ч юм байхгvй болохоор зvгээр тэр чигээр нь нийт мэргэжлvvдэд дэс дараалал тогтоодог. Єєрєєр хэлбэл зvгээр л бусдад буй мэдээлэлд, гэрийнхэн болон найз нараас сонссон, хvмvvсийн магтсан, сонин хэвлэлээс уншсан зvйлдээ шvvн тунгааж vзэлгvй итгэж хvлээн авдаг. Зvрх сэтгэл нь тэдэнд “чи єєрийн дур сонирхолтой, нэр алдар мєнгє баялаг байхгvй байсан бол чи сонгох мэргэжлээр ажиллах ёстой” гэж тэдэнд шивнэж байгааг мэдэвч тэр мэргэжил маань яг юу вэ гэдгийг хараахан олж чадаагvйгээсээ ч болдог.
Тэгвэл тэр нийгэмд тогтоод байгаа “сайхан “ ажил мэргэжлийн дэс дараалал гэж юу вэ? Тэр дэс дараалал нь хувь хvн чамаас биш бvлэг хvмvvс дундаас гарсан болохоор илvv биет, гадаад vзэмжийн талд тулгуурлагдсан байдаг. Алдар нэр, эд хєрєнгє хэрвээ чи ертєнцєд ганцаараа бол чамд ямар ач холбогдолтой вэ? Харин бvлэг хvмvvсийн дунд орвол эдгээр нь ажил мэргэжлvvдийг дэс дугаарлах vзvvлэлтvvд болдог. Од, бизнесмен, улс тєрч эсвэл дарга, хуульч, эмч, програмист зэрэг мэргэжлvvд энэхvv дэс дараалалд дээгvvр байр эзэлнэ. Бvгд л чадах ядахаараа эдгээр мэргэжлийн тєлєє єрсєлдєцгєєнє. Гэхдээ бодит амьдралд эдгээр ажлын байр цєєн байдаг. Юунд сонирхолтой байснаа мэдэхгvй байсан ч энэ мэргэжилд хvрч чадаагvйхээ тєлєє насан туршдаа харамсаж явах нэг байхад тэр их єрсєлдєєнийг даван vvнд хvрсэн ч сэтгэлдээ юунд сонирхолтойгоо мэдэхгvй байсандаа насны эцэст харамсах нэгэн байх. Бусдын сайхан гэсэн зvйлрvv дайрч эзэлсээр эцэст нь миний сайхан гэж боддог зvйл яг юу вэ гээд санааширч суух болдог. Ялагчгvй єрсєлдєєн гэж ч хэлж болох юм.
Буруу зvйлийг засах цорын ганц арга бол асуудлын vндэсрvv орж жинхэнэ эх vvсвэрийг нь єєрчлєх юм. Vр дагавар болсон нийгмийн vзэгдлvvдийг хичнээн шvvмжилж, хууль гаргаад vvнийг зогсоож чадахгvй. Тэднийг нийтийн жишгийг бvv дага гэж заахаас илvv єєрийгєє танин мэдэхэд нь тусалж, цаг бололцоо, анхаарлаар хангах шаардлагатай. Бид хойч vедээ ажил мэргэжлийн талаарх мэдээлэл єгєх, сонголт хийхэд нь туслах, байнга анхаарлыг нь энэ талаар хандуулах ёстой. Гэхдээ энд зєвхєн эцэг эхчvvдэд хамаатай зvйл биш. Тэдний хувьд ч мэдэхгvй зvйл олон гэдгийг дээр єгvvлсэн. Vvнд тєрийн зvгээс бодлогын чанартай арга хэмжээг авч явуулдаг болох хэрэгтэй. Одоо сурагчид тоо, гадаад хэл, хими физикт их цаг зарцуулдаг болсон. Ирээдvйн мэргэжлийнхээ талаар бодох нь тэдний хувьд амьдралд хааяа нэг хэрэглэх vv vгvй юv интеграл, матрицаас илvv чухал тєдийгvй бодитой . Нэртэй сурган хvмvvжvvлэгч нарын хэлснээр ажил мэргэжилээ сонгох, юунд дуртайгаа мэдэх тусгай арга, програм гэж байдаггvй цорын ганц арга нь энэ талаар бодож vзэх цагыг багаас нь хангалттай олгож, олон зvйлийг туршлагаар мэдэж авах боломжоор хангах хэрэгтэй байдаг байна. Энэ бол их цаг шаарддаг, шийдэхэд оюун санааны их чармайлт ордог сонголт. Эцэстээ єєрийгєє танин мэдэж чадвал ирээдvйдээ єєртєє итгэлгээр чармайн ажиллах дотоод хvч энерги болдог.
Ерєнхий боловсролын сургуульд ажил мэргэжлийн талаарх тусгай хичээл оруулж, хvмvvсийн анхаарлыг єєрийгєє танихад хандуулах цаг болжээ. Тєгсєєд ажилгvйчvvдийн эгтээнд орогсод, ажилдаа сэтгэл ханамжгvй хvмvvс дунд одоогийн боловсролын тогтолцооны золиос бологсод олон. Ажиллах хvчээ хэрэгтэй газар нь хуваарилах, нийгмийн ажил мэргэжлийн талаарх буруу ойлголтыг халах нь тєрийн vvрэг. Vнэндээ алдаг оног ажилтай ємгєєлєгчєєс ажилаа сайн эзэмшсэн барилгачин сайн цалин авдаг. Тийм ч байх ёстой . Хэн ямар мэргэжилтэй вэ гэдэг нь тvvний цалинг тодорхойлдог биш хэн єєрийн ажилаа сайн хийж байна вэ гэдэг нь л тодорхойлдог. Ажилаа сайн хийхэд тухайн ажилдаа дур сонирхолтой байх их нєлєєтэй. Чи муу барилгачин гэж доромжлох биш ажилаа муу хийсэн гэж хариуцлага тооцдог нийгмийн уур амьсгалийг бvрдvvлье. Зах зээлийн хууль ч vvнд чиглэдэг. Эцэс нь хэлэхэд хvн чин сэтгэлээсээ дуртай зvйлээ л удаан хугацаанд тогтвортой хийдэг. Нийгмийн эрхэмлэгч зvйлсийг шvvн тунгаалгvйгээр єєрийн эрхэмлэгч зvйл болгохгvй байх нь ирээдvйдээ харамсахгvй амьдрахад туслана.

Хvvхэд насанд хvргэж єгдєг галт тэргийг биш ирээдvйг єєрчлєх галт тэргэнд сууцгаая.



П. Батжаргал Сєvл хот

2005 оны 9 дvгээр сар 8